
…Харин [тууштай] зөвт хүн итгэлээрээ [ухралгүйгээр] амьдарна. — Хабаккук 2:4
Итгэл гэдэг үгийг бид их ашигладаг боловч заримдаа үүнийг дэндүү ээдрээтэй болгодог. Итгэл бол ердөө «итгэл үнэмшил эсвэл туйлын итгэл» гэсэн үг. Энэ нь чин үнэнч байдал ба зориулалт гэсэн утгатай.
Итгэл бол биднийг бухимдуулаад байхаар тийм асар том бөгөөд адармаатай ойлголт биш. Бурханд итгэх жинхэнэ итгэл Есүсийн үхэл ба дахин амилалтын тухай мэдээг туйлын үнэн гэж шуудхан хүлээн зөвшөөрдөг. «Энэ нь надад ойлгомжтой байгаад зогсохгүй би амьдралаа үүнтэй уялдуулахыг хүсэж байна» гэж хэлснээр бид итгэж буй хэрэг юм.
Библид тууштай зөвт хүн итгэл ба итгэмжит байдлаараа амьдарна гэж хэлдэг. Зөвт хүнийг Есүс Христийн загалмай дээр цовдлогдсон үхлээр зөвт болсон хүн гэж ойлгож болно.
Бурхан биднийг итгэлээр дамжуулан зөвт болгосон бөгөөд бидэнд Өөрийнхөө хайртай хүүхдүүд шиг ханддаг.
Өнөөдөр би таныг итгэлийн үндэс сууриа эргэн санахыг уриалж байна. Түүнд итгэлээ өгөх үед зөвт болдог гэдгийг сана. Танд хайрын гараа дэлгэж, таныг хүлээн авч, яг байгаар нь хайрлалаг Бурханд итгэж найдан амьдраарай.
Залбирлын эхлэл
Эзэн минь, би итгэлээ Танд өгч, «тууштай зөвт хүн» болох боломжтой болсныхоо төлөө Танд талархаж байна. Өнөөдөр би Танд итгэж амьдарна.