
Итгэл бол найддаг зүйлсийн маань бодит байдал (нотолгоо, баримт бичиг), харагдахгүй [бидний] зүйлсийн баталгаа [мэдрэхүйд илэрхийлэгдээгүй зүйлсийг бодит баримт гэж хүлээж авах] мөн. — Еврей 11:1
Ирээдүйнхээ талаар бодохдоо та итгэл найдвараар дүүрэн байдаг уу? Эсвэл айдастайгаа тэмцэлдэж байна уу?
Өнгөрсөн хугацаанд Бурханы итгэмжтэй байдлыг харж мэдсэн хүмүүс ирээдүйн талаар маш их итгэл найдвар тээх хандлагатай байдаг. Муу нөхцөл байдал хэдхэн хормын дотор гайхалтай гэрчлэл болж хувирахыг тэд мэддэг.
Нөгөөтэйгүүр хамаг найдвараа алдсан хүмүүс л амьдралыг айдсын нүдээр хардаг. Айдсын дотны үеэл болох аймшиг ердийн амьдралаас таашаал авах чадварыг хулгайлж, хүмүүсийг ирээдүйнхээ талаар санаа түгшихэд хүргэдэг.
Найдвар бол аймшгийн эсрэг утга бөгөөд итгэлийн ойрын хамаатан юм. Бурханд итгэхэд энэ итгэл биднийг найдвар руу чиглүүлж, улмаар амьдрал ба ирээдүйг харах харааг маань эерэг болгоно.
Найдвар бидэнд хариу аваагүй олон асуултаа Бурханы мутарт даатгаж орхих боломж өгч, амар тайвнаа хадгалахад хүчирхэгжүүлж, ирэх өдрүүдийн талаар хамгийн сайнаар итгэх чадвартай болгодог.
Бурханы хайранд итгэх үед та найдварыг тээх болно. Ямар ч нөхцөл байдал дундуур таныг удирдаж, хангах хүч чадал Түүнд бий.
Залбирлын эхлэл
Бурхан минь, Танд өгсөн итгэл намайг найдвар руу удирдан дагуулахыг мэдсэнээр би Танд итгэлээ өгч байна. Та надад санаа тавьж, бүхий л үед намайг халамжилдаг учраас би юунаас ч айхгүй. Иймд найдвараа зөвхөн Танд тавьж байна.