Сэтгэлийг минь хамгаалж, намайг авраач! Би Таны дотор хоргоддог тул намайг ичгүүрт бүү оруулаач! — Дуулал 25:20
Бид өдөр бүр хоёр төрлийн ичгүүртэй нүүр тулгардаг бөгөөд хоорондох ялгааг мэдэх нь үнэхээр чухал.
Ердийн, эрүүл ичгүүр гэж байна. Жишээ нь: хэрэв би хэн нэгний юмыг эвдэх, эсвэл гээж үрэгдүүлбэл миний санаа зовдог. Илүү анхаарал болгоомжтой байсан ч болоосой гэж харамсана. Харин бид уучлалт гуйх боломжтой бөгөөд гуйсны дараа л санаа амардаг.
Эрүүл ичгүүр бидний сул дорой, дутагдалтай, төгс бус байдлыг маань сануулдаг. Өөрөөр хэлбэл: бидэнд Бурхан хэрэгтэйг сануулдаг.
Харамсалтай нь эрүүл ичгүүр ингээд л зогсохгүй бол эрүүл бус, хортой болж эхэлдэг. Хүн хэрэг хийчихээд уучлалт гуйж, уучлуулахгүй бол энэ нь эрүүл бус болж хувирна. Ийм хүн өөрийгөө буруушааж, сүүлдээ өөрийгөө үзэн ядаж эхэлнэ.
Амьдралаа ийм байдлаар бүү өнгөрөөгөөрэй. Бурханы хүүхэд хийгээд өв залгамжлагчийн хувьд өөрийнхөө хууль ёсны байр суурийг санаарай (Ром 8:17). Эрүүл бус ичгүүр таныг Христ дотор хэн болсныг мартуулдаг бол эрүүл нь Түүнгүйгээр та хэн ч биш гэдгийг сануулна. Өнөөдөр ялгааг нь таньж мэдүүлэхийг Бурханаас гуйгаарай.
Залбирлын эхлэл
Эзэн, би эрүүл бус ичгүүрийн дарамтанд дарагдаж амьдармааргүй байна. Та намайг хичнээн их хайрласныг мартахгүй байхад минь туслаач. Та намайг уучилсан учраас би өөрийгөө буруутган шийтгэх хэрэг алга.