“Марта, марта”

Харин Эзэн Марта, Марта, чи мөн ч олон юманд санаа зовж үйлээ үзэх юм даа. Үнэндээ ганцхан л юм хэрэгтэй. Өөрөөс нь булаагдашгүй сайныг Мариа сонгон авчээ гэв.  – Лук 10:41,42

Өнөөдрийн эшлэлд Есүс эгч дүү Мариа ба Мартагийн гэрт зочлон очсон тухай өгүүлдэг. Марта Түүнд зориулж бүх зүйлүүдийг бэлэн болгохын тул завгүй байв. Гэр орноо цэвэрлэж, хоол хийж, бүх зүйлүүдийг яг л зөв хийжээ гэсэн сэтгэгдэл төрүүлэхийн тулд үнэхээр хичээж байсан юм. Нөгөө талд Мариа Есүстэй нөхөрлөх боломжийг ашиглаж байв. Марта дүүдээ ундууцаж эхлэн, түүнийг босож, эгчдээ туслаасай гэж бодож байв.  Тэр ч бүү хэл тэрээр Есүст хүртэл гомдолж, Мариад завгүй бай гэж хэлэхийг гуйж байсан юм!

Есүсийн хариулт нь “Марта, Марта” гэдгээр эхэлсэн байдаг ба энэ хоёр үг нь бидний ойлгодгоос илүү их гүнзгий утгыг агуулж байдаг. Тэдгээр нь Марта харилцаанууддаа зориулж цаг зав гаргадаггүй, ойр дотно нөхөрлөлийн оронд завгүй ажиллахыг сонгож, мөн байгаа цаг хугацаагаа буруу ашиглаж, амин чухал зүйлийг харахгүй өнгөрөөж байсныг бидэнд хэлдэг.

Мариа мэргэн ухаанаар хандаж, өөрт оногдсон давуу талаа ашиглаж байсан юм. Тэр амьдралынхаа үлдсэн цаг мөчөө гэр орноо цэвэрлэн өнгөрөөж болох билээ. Харин тэр өдөр Есүс түүний гэрт зочлон ирэх мөчид, тэр Түүнийг тэдний гэрт тавтай морилж, хайрлагдсан гэдгийг мэдрээсэй гэж хүсэж байсан юм. Есүс тэдний гэрт ирэхдээ гэр орны цэвэр байдлыг шалгах гэж биш, Марта ба түүнтэй уулзах гэж ирсэн юм. Цэвэрхэн гэр нь чухал боловч яг тэр мөчид түүнд анхаарлаа хандуулах цаг нь биш байсан юм гэж би боддог. Есүс тэнд байсан тул Түүнд анхаарлаа хандуулах цаг байсан юм.

Боломж гарах үед мэргэн ухаанаар хандаж, Бурханы оршихуйг бүү алд гэж би өөртөө сануулж, бас танд уриалж байна. Ариун Сүнс бидний залбирахыг, мөн Түүний оршихуйд цаг хугацааг өнгөрүүлэхийг өдөөн ятгадаг боловч бид ажиллахыг, тоглохыг илүүд үзэх цаг мөчүүд байдаг. Түүнийг дуудах үед бид тэр дороо хариулах хэрэгтэй. Түүний оршихуйн ивээлүүд нь бидний хийж болох өөр ямар ч зүйлээс хавьгүй их, хэмжээлж баршгүй ашиг тустай байдаг.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ: 

Бурханы оршихуйд баярлах боломжийг бүү алд.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon