Мэдлэгийн Үг

Нөгөөд нь [илэрхийлэх хүчийг] мэдлэгийн үгийг тэр л [Ариун] Сүнсээр өгсөн бөгөөд – 1 Коринт 12:8

Мэдлэгийн үг нь мэргэн ухааны үгтэй маш төстэй байдлаар ажилладаг. Мэдлэгийн үгийн хэд хэдэн төрлийн тайлбарууд байдаг боловч хамгийн их зөвшөөрдөг тайлбар бол Бурхан хэн нэгний нөхцөл байдлын төлөө хийж байгаа ямар нэгэн зүйлээ илэрхийлэхэд, тухайн хүн түүнийг энгийн арга замаар мэдэх ямар ч боломжгүй мэдлэгийг хүлээн авах үйл ажиллагаа юм.

Заримдаа Бурхан бусад хүмүүсийн талаар бидэнтэй ярьж, мэдлэгийн үгийг өгөх үед, бид тэд нарын хувьд ямар нэгэн зүйл зөв бус байгааг, тэд өөрсдийнхөө тодорхой нэгэн нөхцөл байдалд тохирсон зарим нэг зүйлийг хийх хэрэгтэйг нь бид мэдэж байдаг. Бид ийм маягийн ер бусын мэдлэгийн хүчийг ямар ч хүнд хэзээ ч тулгаж болохгүй. Оронд нь бид түүнийг дөлгөөн байдлаар танилцуулж, тэд нарын хүлээн зөвшөөрөхийг нь Бурханд даатгах хэрэгтэй. Заримдаа Бурханы биднээс хүсдэг бүх зүйл бол тухайн хувь хүмүүсийн төлөө залбирах явдал л байдаг.

Мэдлэгийн үг нь ихэнхдээ бусдад туслах үйлчлэлийн зэмсэг болдог ч, энэ нь бас хувь хүний өөрийнх нь амьдралд үнэхээр үнэ цэнтэй байдаг. Жишээ нь: би ямар нэг юмаа гээсэн, хаана тавьснаа санахгүй байгаа үед, энэ бэлэг нь надад байнга л үйлчилдэг. Би тавьсан зүйлээ олохгүй, хаа сайгүй хайх үед, Ариун Сүнс гэнэт л миний санаанд зураглал, санаа, хаана байгаа талаарх үгийг харуулдаг. Энэ нь надад байгалиас заяагдаагүй, Түүнээс ирсэн мэдлэгийн бодит жишээ бөгөөд мэдлэгийн үг нь таны амьдралд ч бас ажиллаж болно.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Боловсрол бол сайн зүйл, гэвч Бурханы мэдлэг нь үүнээс хавьгүй дээр. Иймээс Түүнд бүрэн түшиглэ.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon