Мэргэн ухаан таныг чангаар дуудаж байна

Мэргэн ухаан таныг чангаар дуудаж байна

Замын дэргэдэх өндөрлөгийн оройд ч, жимүүдийн бэлчирт ч тэрээр [уран чадамгай бөгөөд бурханлаг мэргэн ухаан] зогсоно. Гулдан хаалганы дэргэд, хотод орох газарт, хаалгануудын үүдэнд ч тэрээр чангаар хашхирна. — Сургаалт үгс 8:2–3

Амьдралынхаа аян замд гарахад бид олон шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Тэгээд бид сэтгэл хөдлөл, бодол буюу хүслийнхээ дагуу шийдвэр гаргавал үргэлж асуудалд орох болно.

Бурхан биднийг мэргэн ухааны дагуу шийдвэр гаргаж байхыг хүсдэг. Мэргэн ухаантай байна гэдэг нь: хожим баяр хөөртэй байх зүйлээ өнөөдөр сонгож байна гэсэн үг.

Сургаалт үгст мэргэн ухаан биднийг дуудаж байна гэсэн. Та Бурханы мэргэн ухаанаар алхаж, өнөөдөр таны хийсэн сонголт маргаашид тань нөлөөлнө гэдгийг ухааарах ёстой. Маш олон хүн мэргэн ухаан дутсанаас болж бий болсон уршигаа шийдэх гэсээр амьдралаас хэзээ ч таашаал авдаггүй.

Гайгүй болох л байлгүй дээ хэмээн аз туршиж, хувиа хичээсэн зүйл бүү хий. Мэргэн ухаан нь аз туршсан зүйл хийдэггүй бөгөөд ирээдүйд хөрөнгө оруулалт хийдэг. Агшин зуурын сэтгэл ханамжийн төлөө мэргэн ухаан оршдоггүй. Харин ч илүү сайн маргаашийн төлөө Бурханыг дагадаг.

Тэгэхээр таны хувьд ямар байна вэ? Өнөөдөр та мэргэн ухаан дотор алхаж байна уу? Хэрэв үгүй бол нэгэн сайхан мэдээ байна. Мэргэн ухаан таныг аль эртнээс дуудаж байна. Үүнд Бурхан бэлэн бөгөөд таныг мэргэн ухаанаараа хангахыг хүсэж байна. Зүгээр л Түүнээс гуйж, бурханлаг ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх шийдвэр гарга.


Залбирлын эхлэл

Бурхан, мэргэн ухаан дутсанаас болж үүссэн асуудлаа шийдэх гэж үргэлж зоволгүй, амьдралаас таашаал авмсаар байна. Намайг мэргэн ухаанаар хангадагт баярлалаа. Би үүнийг хүлээн авч, ирээдүйнхээ төлөө бурханлаг шийдвэр гаргах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon