Ядууст өгдөг хүн хэзээ ч, юугаар ч үл дутагдах… — Сургаалт үгс 28:27
Мөнгөтэй харьцах хамгийн шилдэг арга бол тарааж өгөх гэдгийг би олж мэдсэн. Тэгэхээр бид өгсөөр байх хэрэгтэй бөгөөд ялангуяа санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан үедээ өгөх хэрэгтэй. Энэ бол санхүүгээ Библийн арга замаар зохицуулахад түлхэц өгдөг шийдвэрлэх хүчин зүйл юм.
Бурханы тогтоосон санхүүгийн зарчмаар амьдрах нь бүр хэцүү бэрх үед ч боломжтой. Яах ч аргагүй болсон мэт санхүүгийн хүндрэлд ороод, одоо өгөх цаг үе биш юм шиг санагдаж байсан ч энэ бүхэн таны итгэлийг зогсоохыг бүү зөвшөөр. Та ердөө л байгаа юмаараа итгэлээр үйлдэж эхлэхэд Бурхан танд тусална.
Лук 19:17-д биднийг маш жижиг, ялихгүй гэмээр зүйлд ч итгэмжтэй байхад Бурханд таатай байдаг гэсэн. Биднийг бага юманд итгэмжтэй байвал Тэр бидэнд илүү ихийг хариуцуулна гэсэн.
Сургаалт үгс 28:27-д ядууст өгдөг хүн юугаар ч, хэзээ ч дутагдахгүй гэж хэлсэн. Бид санхүүгээрээ Бурханыг дуулгавартай дагаж, бидэнд нэг их юм байхгүй ч бусдад туслахаар өгвөл Бурхан биднийг хэрэгцээтэй юмаар хангах болно. Үүн шиг амархан юм гэж байхгүй. Өнөөдрөөс өглөгч хүн байх шийдвэр гаргаарай. Тэгвэл танд дутах зүйл нэг ч үгүй болно.
Залбирлын эхлэл
Бурхан минь, өнөөдөр өөрийнхөө санхүүг Танд өргөхөөр шийдэж байна. Тарчигхан, хэцүүхэн үед ч Таны санхүүгийн зарчим хүчинтэй хэвээрээ бөгөөд Та надад санаа тавьсаар байх болно гэдгийг би мэдлээ. Та бол миний эх үүсвэр!