Бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. — Матай 7:1
Бид өдөр бүр зөв ч биш, буруу ч биш хэрнээ ердөө хувийн асуудалтай холбоотой мянга мянган сонголттой учирдаг. Энэ бол гадны оролцоогүйгээр өөрсдөө хийх эрхтэй сонголтууд юм.
Хүмүүсийн оюун санаанд шүүлт, шүүсэн бодлыг суулгах ажлыг чөтгөрүүдэд даалгахын тулд диавол маш завгүй байгаа. Надад маш зугаатай байсан нэгэн цагийг би санадаг. Цэцэрлэгт хүрээлэн эсвэл их дэлгүүрийн сандал дээр суугаад хажуугаар өнгөрч яваа хүмүүсийг харж, хүн бүрийн тухай дотроо төсөөлж боддог байв. Тэдний хувцаслалт, үс засалт, найз нөхөд гэх зэргийг дотроо шүүж хэлэлцдэг байв.
Харин Библи хүмүүсийг энэ маягаар шүүх нь буруу гэж хэлсэн. Бидэнд сэтгэгдэл төрөхөөс бид өөрсдийгөө сэргийлж чадахгүй. Үүнд ч буруу гээд байх юм байхгүй. Харин бусад хүмүүсийн хувийн үзэл, эрхэмлэдэг зүйл биднийхээс өөр байснаас болж тэдний талаар ямар нэг буруу зүйл бодож эхлэх тэр мөчид бид бусдыг шүүх асуудалд орж байдаг. Ийм нөхцөлд би өөртөө «Жойс, энэ чамд огт хамаагүй» гэж дотроо боддог.
Уршигтай бодолд таны дотор өсөж өндийхөд боломж бүү олго. Харин ч Бурхан хүн бүрийг өөр байхаар бүтээсэн бөгөөд хүмүүс таныхаас өөрөөр бодож сэтгэх нь зөв сайн хэрэг гэдгийг ухаар. Тэгээд шаардлагатай үед дотроо «Энэ надад огт хамаагүй хэрэг» гэж бодож бай.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би бусдыг шүүж, шүүмжлэхийг хүсэхгүй байна. Надаас өөр санаа бодолтой хүмүүстэй тааралдахдаа тэднийг Таны нүдээр харж байхад минь туслаач. Миний хувийн бодол санаа тэднийхээс илүү чухал биш гэдгийг ч надад сануулж байгаач.