Найдвар: сайн зүйлсийг урьдаас баярлан хүлээх

Найдвар: сайн зүйлсийг урьдаас баярлан хүлээх

Найдвар сунжирваас зүрхний өвчин. Хүсэл биелвээс амийн мод. — Сургаалт үгс 13:12

Би найдварыг «сайн зүйлсийг урьдаас баярлан хүлээх явдал» гэж тодорхойлдог. Бид Бурханы сайныг амьдралдаа хүсэн хүлээхэд илүү эрхэм дээд баяр жаргалын үүд хаалгыг нээх шиг болдог. Иймээс танд ямар нэгэн сайн юм тохионо гэдгийг та эрчтэй шаргуу хүлээж байна уу?

Та бид амьд яваа насандаа, хаа нэгэн газрыг чиглэн явсаар байх болно. Бурхан биднийг зорилгоор удирдуулсан, алсын хараатай хүмүүс байхаар бүтээсэн. Алсын хараагүй бол бид аргаа барсан, залхуутай сонирхолгүй хүмүүс болдог. Сургаалт үгс 13:12 эшлэлийн дагуу, Сунжирсан найдвар зүрхний өвчин болдог. Харин хүсэл биелэгдвэл энэ нь амийн мод.

Бурхан биднийг Түүнд найдвар тавьж амьдраасай гэж хүсдэг. Ингэснээр бид амьдралаас таашаал авч чадна. Танд найдвар байхгүй бол баяр хөөртэй байна гэж үгүй. Бурхан дотор агуу найдвар байх тусам таны баяр хөөр улам их өснө. Найдвар бол бүх зүйл сайнаар эргэнэ гэдэгт итгэх эерэг зүйл юм! Амьдралаас таашаал авч, баяртай байхыг хүсвэл та өөдрөг, урамтай хандлагыг хадгалах ёстой. Бурхан бол эерэг, өөдрөг нэгэн бөгөөд Тэр бидний хүн тус бүрийн амьдралд эерэг сайн зүйлс болохыг хүсдэг. Иймээс өнөөдөр өөрийгөө Түүний найдвараар дүүргэж, сайн зүйлийг урьдаас баярлан хүлээ.

Залбирлын эхлэл

Бурхан минь, өнөөдөр би Таны сайн сайхныг амьдралдаа орж ирэхийг баяртайгаар хүлээхээр шийдэж байна. Миний найдвар нэмэгдэхийн хэрээр, баяр хөөр маань улам ихэснэ гэдгийг би мэдэж авлаа. Эзэн минь, би өөрийн найдвараа Танд тавьж байна!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon