Газар хөдлөлтийн дараа гал гарсан боловч Эзэн гал дотор байсангүй. Харин гал гарсны дараа намуухан хүнгэнэх дуу гарлаа. — Хаадын дээд 19:12
Бид амьдралдаа амар тайвныг олж авахын тулд өдөр бүр бидэнд өгдөг Бурханы сануулгыг дуулгавартай дагах хэрэгтэй. Сануулгыг сонсоно гэдэг нь дотроос маань бидэнд юу хийхийг хэлдэг дуу хоолойг «мэдэх» явдал юм. Хаадын дээд 19:12 үүнийг намуухан хүнгэнэх дуу гэсэн байна. Энэ бол алхаар толгой руу цохихтой адил биш ээ!
Хаадын дээд номд Эзэн Елиатай ярихын тулд асар их хүчтэй салхи эсвэл гал, газар хөдлөлтийг ашигласангүй. Түүний дуу хоолой Елиад зөөлөн намуухан чимээ мэт, зугуухан дөлгөөн дуу хоолой шиг сонсогддог. Бурханы сануулга нь сонсогдох дуу хоолой байх хэрэггүй. Үнэн хэрэгтээ Бурхан чиглүүлгээ таны чихэнд хэлэхээс илүү зүрхэнд чинь ихэвчлэн өгдөг.
Бид зүгээр л Бурханыг сонсож, Түүний хэлсний дагуу хийж сурах юм бол бүхий л зүйл бидний сайны төлөө болж байгааг олж мэднэ. Байдал ямар байхаас үл хамааран, бид Бурханыг сонсож, Түүний дуу хоолойг дуулгавартай дагах хэрэгтэй. Бурхан чухам яагаад зарим зүйлийг танаар хийлгэхийг хүсдэг учир шалтгааныг та ойлгохгүй байж болно. Гэсэн ч та Түүний дуу хоолойг сонсож, чиглүүлгийг нь дуулгавартай дагавал Түүний амар тайван дотор санаа амар байх боломжтой байна. Иймээс Түүнийг сонсож бай!
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, Таны сануулгыг өдөр бүр зүрхэндээ сайн сонсож байхад минь туслаач. Би таны амар тайвныг хүсэмжилж байна. Иймээс би Таныг л сонссоор байх болно.