Нигүүлслийн (Бурханы таалал) учир итгэлээрээ [та нарын] аврагдсан (шүүлтээс чөлөөлөгдөж, Христийн авралыг хуваалцагчид болсон) нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд — Ефес 2:8
Бидний ихэнх нь нигүүлслээр аврагдсан гэдгээ мэддэг хэдий ч хэр олон хүн Бурханы нигүүлслийн хүч чадлыг жинхнээсээ ухаарсан бол гэж би боддог.
Бурханаас хүлээн авсан юм бүхэн итгэлээр дамжуулан нигүүлслээр ирэх ёстой. Иймээс та нигүүлслийг ойлгох цагт итгэлээр явж, Бурханы ерөөл ивээлийг авч чадна.
Бурханы нигүүлсэл бол адармаатай хэцүү, будлиантай зүйл биш. Ойлгоход амархан, энгийн учраас л олон хүн ойшоолгүй өнгөрөөдөг. Нигүүлслээс илүү хүчтэй зүйл байхгүй. Библид өгүүлдэг аврал, Ариун Сүнсээр дүүрэх, Бурхантай нөхөрлөх, өдөр бүрийн амьдралдаа байгуулдаг жижиг ялалтууд бүгд нигүүлсэл дээр үндэслэгддэг. Нигүүлсэлгүй бол бид хэн ч биш, бидэнд юу ч байхгүй, бид юу ч хийж чадахгүй.
Өнөөдөр бид нигүүлслийн тухай зүгээр нэг сонсоод өнгөрч болохгүй. Бидний амьдралын бүх зүйл бидний сайн үйлс, чадвар, ажлаас бус харин бидний хэрэгцээг хангахын тулд Өөрийн хэмжээ хязгааргүй хүч чадлыг ашиглах гэсэн Бурханы хүслээс л хамаардаг гэдгийг бид ойлгох ёстой. Үүнийг л нигүүлсэл гэнэ.
Өнөөдөр энэ үнэн дээр төвлөрч, таны итгэл хэрхэн өсөхийг хараарай.
Залбирлын эхлэл
Бурхан минь, Таны нигүүлслийн жинхэнэ хүч чадлыг авалгүйгээр нигүүлслийн талаар зүгээр нэг сонсохыг би хүсэхгүй байна. Миний итгэл өсөхийн тулд Таны нигүүлслийн гайхамшгийг ухаарахад минь туслаач.