«Нийтлэг» зүйлсийг ариун болгох нь

«Нийтлэг» зүйлсийг ариун болгох нь

Зарим нь нэг өдрийг нөгөөгөөс нь онцгойлон үздэг байхад, зарим нь өдөр бүрийг адилхан [ариун] гэж үздэг. Хүн бүр өөрийн бодолдоо бат итгэлтэй (сэтгэл хангалуун) байг. — Ром 14:5

Христийн дагалдагчид бид амьдралаа бүхлээр нь Бурханд өргөж, бүх талаар Түүнд таалагдах учиртай (Колоссай 1:10). Харин бид амьдралын өдөр тутмын хариуцлага буюу энгийн зүйлсийг «сүнслэг» зүйлс буюу Бурханд тааламжтай зөв гэж мэдэрдэг болон «ариун» зүйлсээс өөрөөр бодох талтай байдаг.

Бид оюун санаандаа ялгаж ойлгодог болохоос биш үнэндээ нийтлэг ба ариун гэгдэх зүйлсийн хооронд ялгаа байхгүй гэдгийг бид ойлгох ёстой. Бидний хийдэг бүх зүйл Эзэнд зориулагддаг. Хэрэв бид хайр шингэсэн цэвэр зүрх сэтгэлээр хийвэл энэ нь ариун болдог. Та хүнсний дэлгүүр орох гэх мэтийн ердийн ажил үүргийг хүртэл Бурханы алдар хүндлэлийн төлөө хийвэл энэ нь залбирал шиг л ариун байх болно.

Ром 14-р бүлэг бол энэ талбарт эрх чөлөө авчрах Библийн гайхалтай хэсэг юм. Энэ бүлгийн 5–6-р эшлэлийг би өөрийнхөөрөө орчуулбал, нэг хүн залбирал ба Библи судлалыг ердийн ажил үүргээс илүү ариун гэж үздэг бол Эзэн дотор жинхэнэ эрх чөлөөтэй хүн юу ч хийсэн үүнийгээ Эзэнийг хүндлэн хийдэг тул энэ бүгд адилхан (бүгд ариун) гэж үздэг.

Амьдралынхаа зөвхөн нэгээхэн хэсгийг Бурханд өргөхийн оронд өнөөдөр хийх бүх зүйлээ Түүнд өргөн ариун болгох сонголт хийгээрэй.


Залбирлын эхлэл

Бурхан минь, би зөвхөн нэг хэсгийг бус, амьдралаа бүхэлд нь ариун байлгахыг хүсэж байна. Өдөр тутмын бүх ажил үүргээ Танд өргөж байна. Би Танд хүндлэл өргөх амьдралаар амьдрах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon