
Уралдааны замд гүйгчид бүгд гүйдэг ч (зөвхөн) нэг нь л шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар (шагналд) ялахын тулд (өөрийн уралдаанд) гүйцгээ. — 1 КОРИНТ 9:24
Бид Бурхантай ойртох тусам айдас болон эргэлзээгээ хаяж, Бурханы хүссэнээр өөрт байгаа нөөц бололцоогоо улам хөгжүүлж, амжилтанд хүрэхийн төлөө болдог. Бид унахаас айгаад байвал өөрсдийхөө нөөц бололцоог хөгжүүлж чадахгүй. Бид унахаас айгаад, алдаа гаргахаас айгаад байвал бид алхам хийж чадахгүй.
Би олон хүмүүсийг нөөц бололцоотой мөртлөө тэдэнд ажлын санал болон боломж ирэхээр эргээд явж байгааг харсан. Тэд өөртөө итгэлгүй байснаар сэрэмжилж, итгэлээр Бурхан туслах болно гэсэн алхам хийгээгүйнхээ төлөө хийж чадах зүйлээ алдаж байгаа юм.
Бид айдастай байхдаа мэдэхгүй зүйл рүү зүтгэж, унахаас айгаад байдаг л аюулгүй хэвийн газраа байж байхыг хүсдэг. Бид том хариуцлага хүлээхээс сэрэмжилдэг бөгөөд бид өөрсдийгөө бэлэн биш гэж боддог, гэтэл үнэндээ бэлэн байгаа хүн гэж ганц ч байхгүй. Бурхан бол үргэлж бэлэн байдаг учраас таны амьдралыг хөдөлгөж, танд хэрэгцээтэй бүгдийг хэрэгтэй цагт нь өгч танд туслах болно.
Бурханд даруухнаар ойртвол Тэр таныг амжилтанд хөтөлнө. Бид өөрсдөдөө биш, харин Христэд итгэснээр айдсаас болж унахаас айхаа больдог бөгөөд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж чадна.