Одоогоороо амьдардаг хүн бол

Одоогоороо амьдардаг хүн бол

Ах дүү нар аа, би (миний нэг хүсэл) өөрөө барьж авсан гэж боддоггүй, харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж, урдах өөдөө тэмүүлж, Христ Есүс дотор Бурханы дээш чиглэсэн дуудлагын (дээд ба тэнгэрлэг) шагналын төлөө бариа өөд урагшилдаг. — ФИЛИППОЙ 3:13-14

Өнгөрсөндөө харамсах нь одоогийн баяр хөөр, амар тайвныг тань хулгайлдаг. Магадгүй жилийн өмнөх алдаа, хорин минутын өмнөх алдаа ч бай хамаагүй та гэмшээд, уучлагдаж, өнгөрснөө мартаад, урагшаа явахаас өөр танд хийх зүйл байхгүй. Та хийсэн алдаагаа засах боломж байгаа бол засаж болно. Гэхдээ л та өнгөрснөө хаяж, ирээдүй рүүгээ явах нь зүйтэй.

Паул шиг бид төгс байдал руу урагшилж байгаа бөгөөд хараахан хүрээгүй байгаа. Тэр хэцүү зүйлүүдийг тэвчсэн бөгөөд үйлчлэлээ баяр хөөртэй үргэлжлүүлж байсан гэдгийг нь бид мэднэ. Тэр өнгөрсөн алдаагаа мартаж, хуучинтайгаа харамсаж амьдрах амьдралаас татгалзаж чадсан.

Харамсал нь одоо байгаа зүйлүүдийг тань булаадаг гэдгийг сана. Бурхан биднийг яг одоо Түүнтэй ойр дотно байлгахаар дуудсан. Бид өнгөрсөнтэйгөө зууралдвал биднийг итгэлээс холдуулж, баяр баясал, амар тайвныг булааж авдаг.

Энэ өдөр та харамсаж амьдрахгүй гэдэг шийдвэр гаргаж, шинэ хүн болоорой. Одоо байгаагаараа амьдар. Танд зориулсан төлөвлөгөө Бурханд байгаа. Өнөөдөр Түүнд итгэ.


Бурхан өнөөдөр танд амар тайван, баяр хөөр болон нигүүслээ өгдөг болохоос өчигдрийн болон маргаашийнх гэж өгдөггүй. Яг одоо байгаа цаг хугацаандаа л амьдар.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon