Аливаа сайн соёрхол ба аливаа төгс (үнэгүй, дүүрэн, гойд сайн) бэлэг нь дээрээс, гэрлүүдийн [гэрлийг өгдөг] Эцэгээс бууж ирдэг. Түүнд [гэрэл гялбаанд нь] өөрчлөлт ч [гарч ирэх эсвэл тогтох], өөрчлөгдөх [нар хиртэх мэт] сүүдэр ч үгүй. — Иаков 1:17
Бид аймшигтай эмгэнэлт явдлыг туулахдаа Бурханд уурлах нь түгээмэл хариу үйлдэл юм. Хүмүүс дандаа ингэж асуудаг. «Бурхан үнэхээр сайн, төгс хүчит Нэгэн бөгөөд бидэнд бүрэн дүүрэн хайраар ханддаг юм бол энэ их өвдөлтийг бий болгож буй зүйлийг яагаад зогсоодоггүй юм бэ»?
Яг энэ үед Сатан, Бурхан ба шархалсан хүний хооронд тусгаарлалтын хана босгохыг оролддог. «Бурхан сайн биш ээ. Түүнд итгэж найдаж болохгүй» гэж хэлэх боломжийг Тэр хайдаг. Гэсэн хэдий ч гэсэн Бурханы үгэнд хэлснээр Сатанд үнэн байдаггүй бөгөөд тэрээр худалч ба худал хуурмагийн эцэг юм.
Иаков 1:17-д сайн юм бүхэн Бурханаас ирдэг гэж хэлсэн. Бурхан сайн бөгөөд үүнээс өөр байж чадахгүй. Түүнээс гадна, Тэр өөрчлөгддөггүй. Тэрээр төгс итгэмжит, хувиршгүй. Тэр үргэлж сайн хэвээрээ.
Бурхан дандаа эмгэнэлт явдлыг тэр даруй зогсоодоггүй нь ойлгомжтой. Мөн бид ч үнэндээ муу зүйлс яагаад болдгийг мэдэхгүй. 1 Коринт 13:12-т …Одоо би хэсэгхэнийг мэддэг (төгс бусаар)…гэдэг. Итгэл биднээс хариугаа аваагүй асуултаа хүлээн зөвшөөрөхийг шаардана. Бүхнийг мэдэгч Нэгэнийг таньж мэдсэнээр сэтгэл хангалуун байж чадах хэмжээнд бид хүрч, бүх итгэл найдвараа Түүнд тавьж сурах ёстой.
Залбирлын эхлэл
Бурхан минь, яагаад муу муухай зүйл болдгийг би дандаа ойлгохгүй байж болох ч Таныг сайн гэдгийг би мэднэ. Яагаад гэдгийг нь ойлгохгүй үедээ би Таны дотор тайтгарлыг олох болно.