Сайн зүйлс болох болно

Сайн зүйлс болох болно

Тэгэхэд би та нарт “Бүү цочирд, тэднээс бүү ай! Та нарын өмнө явдаг Эзэн Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та нарт үйлдсэн шигээ та нарын төлөө Өөрөө тэмцэх болно. — ДЭД ХУУЛЬ 1:29-30

Та өдөр бүр сайн зүйл тохиолдох болно гэсэн найдлага баяр хөөртэй байна уу эсвэл өглөө болгон бухимдалтай байна уу? Ажилдаа явахдаа, замын түгжрэлд орохдоо, гэрээ цэвэрлэхдээ, хэцүү хүмүүстэй зохицохдоо бухимдалтай байж болох юм. Айдсаас болж бухимддаг бөгөөд тэгсэнээр Муу сүнс бидний баяр хөөрийг булааж аз жаргалтай амьдралыг үгүй хийхийг хүсдэг. Мөн Бурханы хүслээр алхаж, Бурханы ивээлийг авч Түүний төлөвлөгөөний дагуу амьдрахад садаа болдог.

Бухимдал түрэмгий болгож амархан засагдахгүй. Мөн сөрөг бодолтой, мэдрэмжтэй болгож дараа нь таны оюун бодлоос баяр хөөр амар тайвныг булаадаг. Та Бурханд итгэснээр хэрэгцээтэй байгаа тус дэмжлэгээ авах болно. Тэр танд нигүүслээ өгч бухимдал тань хэтрэхгүй өөрчлөгдөх болно. Та Есүст итгэснээр бидний замыг Тэр бэлтгэж өгнө. Тэгээд хийж байх хугацаанд тааламжгүй, хэцүү зүйлс тохиолдоход нь бухимдаад байж болохгүй. Та хийе гэж байгаа бол баяр хөөртэйгээр хийх нь зүйтэй.

Христэд итгэгчид бид тааламжгүй нөхцөл байдал дунд ч баяр хөөртэй байж чаддаг байх хэрэгтэй учир нь Бурханы оршихуй бидэнтэй хамт байгаа юм. Бид ямар ч хэцүү нөхцөл байдал дунд байсан Түүнтэй баяр хөөртэй амьдрах боломжтой. Бидний баяр баясал бидний дотор байгаа Нэгэнээс ирдэг болохоос эргэн тойрны нөхцөл байдлаас ирдэггүй юм.

Бид оюун бодлоо зөв газарт байлгавал бидний амьдралд болж байгаа бүх зүйлд аз жаргалтай байж чадна. Бурхан биднийг хөтөлж бүгдийг хангаж өгөх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon