Урагшилсаар бай

Сайн хоньчин нь Би байгаа юм. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ. – Иохан 10:14

Бурхан бидэнтэй ярихыг сонсоно гэдэг нь итгэгч нарын онцгой болон давуу эрх байдаг. Бурхан бидэнд хууран мэхлэгчдийн дуу хоолойноос Түүний дуу хоолойг ялган салгах чадварыг өгдөг. Өнөөдрийн эшлэлээс бид харвал Тэр энэхүү ялган салгах чадварыг хонинууд цаанаасаа л өөрсдийн хоньчны дуу хоолойг ялгаж чаддаг гэдэгтэй зүйрлэсэн байна.

Хэрэв бид үнэхээр Бурханд хамааралтай юм бол Түүний дуу хоолойноос биднийг өөр тийш нь чиглүүлэхийг чармайж буй бусад дуу хоолойнуудыг ялгаж чадна. Бид аливаа зүйлийн мөн чанарыг шалгах, Бурханы зан чанарыг мэдэхэд суралцах хэрэгтэй.

Хүмүүс “Бурхан намайг үүнийг хий гэсэн” гэж хэлсэн мөртлөө, тэр зүйл нь мэдээжээр сайн хоньчин тэднийг хий гэж хэзээ ч хэлэхгүй тийм зүйл байхыг сонсох нь намайг гуниглуулдаг. Сүнсний удирдагч нь нэгэн эрэгтэй, эмэгтэй хоёрыг Бурханаас тогтоосон гэрлэх хувь тавилантай хүмүүс гэж хэлсэн гэх тэр эмэгтэйг нь би мэддэг байсан юм. Гол асуудал нь эрэгтэй нь аль хэдийнээ гэрлэсэн байв. Гунигтай тал нь тэр эмэгтэй түүнд итгэсэн бөгөөд тэр залууг эхнэрээсээ салахыг ятгаж байсан ба тэгснээр тэд хамтдаа байх боломжтой болно. Энэ бол бурханлаг бус, мунхаг зүйл байсан. Энэ нь хэзээ ч Бурханы хүсэл байх боломжгүй юм, яагаад гэвэл энэ нь Өөрийнх нь Үгний эсрэг зүйл билээ.

Хүмүүс дандаа “Би Бурханаас сонсож байгаа гэдэгтээ хэрхэн баттай байх вэ?” гэж асуудаг. Хэрэв бид Түүний зан чанар, мөн чанар, болон биднээс өмнө амьдарч байгсдыг Тэр хэрхэн хөтөлж байсан түүхийг нь харах юм бол хуурамч дуу хоолойноос Түүний дуу хоолойг ялган салгаж чадах болно. Есүс Өөрийнхөө хонинуудын талаар “Тэд гадны хүнийг ер [ямар ч тохиолдолд] дагахгүй, харин дууг нь танихгүй учир түүнээс зугтана гэж айлдав” гэж хэлсэн байдаг (Иохан 10:5).


ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ: Сэтгэлийн хөдөлгөөн чинь, ялангуяа тухайн зүйл таныг Бурханы Үг болон Түүний зан чанарынх нь эсрэг хөтөлж байгаа бол таныг бүү захираг.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon