Сайн Үгс

Дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаа өөр хоорондоо ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж [хөгжмийн зэмсгүүдийг ашиглан], ая дуу зохиож, – Ефес 5:19

Өнөөдрийн эшлэлийг Библийн Кинг Жеймс хувилбар нь “Дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар өөрөө өөртэйгөө ярьж, Эзэнд хандан зүрхэндээ дуулж, ая дуу зохио” гэж орчуулсан байдаг. Би энэхүү Судрыг хоёр хувилбарын хоёулангаар нь тусган ойлгох дуртай. Өөрөө өөртэйгөө хэрхэн ярих, бас бусадтай хэрхэн ярих нь чухал билээ.

Сөрөг зүйл, асуудал, урам хугаралт, зовлон бэрхшээлийн талаар ярих хавханд унах нь амархан байдаг. Гэвч эдгээрийн аль нь ч биднийг Сүнсээр дүүрэн байхад тусалдаггүй, мөн Ариун Сүнсний бидэнд хэлэхийг хүсэж буй зүйлүүдийг ч тусгадаггүй. Яагаад гэвэл Түүнд сөрөг тал огт байдаггүй. Хэдийгээр Тэр бидэнтэй ямар нэгэн асуудлын талаар ярьдаг ч, шийдлийнх нь талаар бас ярьдаг. Түүнчлэн бидэнтэй төвөгтэй нөхцөл байдлуудын тухай ярихдаа бас тайвшрал ба хүч чадлыг авчирдаг юм. Бид өөрсдийн асуудлуудынхаа талаар их бодож, ярих тусам улам бүр сул дорой болдог ч Есүсийн тухай, Түүний бидэнд өгсөн амлалтуудын тухай ярьж, бодох тоолонд улам бүр хүчирхэг болж байдаг.

Амьдрал үргэлж амаргүй, заримдаа бэрхшээл тулгардаг. Хэцүү бэрхшээлтэй зүйлүүдийг амархан хийх чадварыг өгөхийн тулд Бурхан биднийг Өөрийн Сүнсээр дүүргэсэн юм. Та хэцүү цаг мөчийг туулан гарахдаа, чихээ Бурханы дуу хоолойг чагнахад чиглүүлсээр бай. Бурхан Өөрийн Үгээр, Сүнснийхээ дуу хоолойгоор дамжуулан танд хэлж буй эерэг зүйлүүдийг л ярь. Бид бүгд өөрсдийн амнаас гарах үгсээр хооллодог тул амиар дүүрсэн сайн үгсийг ярих нь маш чухал юм.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Өнөөдөр та өөрийнхөө хэлэх гэж буй үгсээ ухаалагаар сонгон хэл. Учир нь тэдгээр үгст амийн эсвэл үхлийн хүч чадал оршдог.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon