
Тиймээс та нар Эзэн Христ Есүсийг хүлээн авсан шигээ Түүн дотор алхахдаа Түүнд үндэслэгдэн байгуулагдаж, итгэлдээ баталгаажин, талархлаар бялхагтун. — Колоссай 2:6–7
Бидний зан авир ямар нэг юмнаас үүдэлтэй гэдгийг ухаарах нь чухал. Муу зан авир бол муу үндэстэй, модны муу үр жимс юм.
Та бүхий л амьдралаа гаднах шинж тэмдгийнхээ учрыг олох гэсээр өнгөрөөж болох ч үндэс нь устгагдаагүй тохиолдолд муу жимс хаа нэгтээ гарч ирэх л болно. Ялзарсан үндсээс ялзарсан жимс, сайн үндсээс сайн үр жимс гардаг зарчим хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Муу үр жимсний учрыг олохын тулд «Бурхан дотор гүнзгий үндэслэгд» хэмээн Паулын Колоссайчуудад өгсөн сануулгыг дагах хэрэгтэй.
Та өөрийнхөө үндсийг анхааралтай шалгаж үзэх хэрэгтэй. Хэрвээ таны хөрс таагүй, хор хөнөөлтэй, зэрлэг байвал санаа сэтгэлээр унах хэрэггүй шүү. Та муу хөрснөөс таслагдаж, Христ Есүсийн сайн хөрсөнд шилжүүлэн суулгагдах боломжтой. Ингэснээр Түүний дотор үндэслэгдэж, Түүний хайранд ургах болно.
Муу үндсийг сугалахад түвэгтэй бас зовлонтой хэцүү байна гэдгийг санаарай. Шилжин суулгаж, дахин үндэслэх үйл явц ньм цаг хугацаа ба хүчин чармайлт шаарддаг. Гэхдээ бид Бурханы амлалтыг өвлөж авсан гэсэн итгэл ба тэвчээрээр л үүнийг хийж чадна.
Би таныг Христ дотор гүн гүнзгий үндэслэн суулгагдаж, хаа ч явсан сайн үр жимс гаргахын төлөө би залбиран гуйх болно!
Залбирлын эхлэл
Эзэн, өөрийнхөө үндсийг муу хөрснөөс авч, Христийн дотор гүнзгий суулгагдахад минь туслаач. Би сайн хөрсөнд суулгагдсан, сайн үр жимс гаргадаг, сайн мод байхыг хүсэж байна. Энэ нь хэцүү зовлонтой байх ч итгэл ба тэвчээрээр амьдралдаа өөрчлөлт хийхэд минь Таныг тусална гэдгийг би мэдлээ.