Тэд Эзэний замуудын тухай дуулна. Учир нь ЭЗЭНий алдар аугаа. — Дуулал 138:5
Би урьд нь хэтэрхий хэнхэг байсан. Хүүхдүүдийнхээ харагдах байдал болон биеэ авч явах байдлыг хурцаар хүлээж авна. Гэр орныхоо харагдах байдал, өөрийнхөө гадаад төрх, бидний талаарх хүмүүсийн бодолд хэт их анхаардаг байв. Би нөхрөө өөрийнхөө төсөөлж бодсоноор өөрчлөх гэж хүчилж, хэтэрхий их зүтгэдэг байлаа. Бусдад хүчтэй сэтгэгдэл төрүүлэхийн тулд оролдож үзээгүй зүйл надад байгаагүй. Надад хийх хэрэгтэй ганц л зүйл байсныг би сүүлд л мэдсэн. Би үнэхээр өөрийнхөө санааг амраах хэрэгтэй байв!
Би өдөр бүрийн амьдралдаа Бурханд хэрхэн итгэж найдахыг мэддэггүй байжээ. Бараг юм бүхэн дээр би туйлширдаг байв. Баяр цэнгүүн, таашаал, тааламж бидний амьдралд нэн хэрэгтэй гэдгийг би хараахан ухаараагүй байсан. Үүнгүйгээр бид сүнс, оюун санаа, сэтгэл хөдлөл, биеийн хувьд ч эрүүл байж чадахгүй! Үнэн хэрэгтээ, баяр наадам гарцаагүй хэрэгтэй учраас Бурхан баяруудыг Библид найдвартай оруулсан. Тэр биднийг баярлаж, цэнгэж байхыг тушаасан гэвэл хэтрүүлэг болохгүй байх.
Таны гэр бүлдээ хийгээд ертөнцөд өгч чадах хамгийн сайн бэлэг бол таны эрүүл байдал юм. Харин баяр хөөр таны амьдралын салшгүй хэсэг болохгүй бол та эрүүл байх боломжгүй. Өнөөдөр амьдралынхаа бүхий л уур амьсгалыг баяр хөөрөөр өөрчил. Өөртөө санаа амар байх зөвшөөрөл олго!
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, намайг юм бүхэнд хүчилж, туйлширч байхыг бүү зөвшөөрөөч. Өөртөө санаа сэтгэлээ амраах зөвшөөрлийг өгч байхыг надад сануулж, Таны нинжин, сайн сайхан сэтгэлд өдөр бүр баярлаж байхын тулд надад туслаач.