Түүний ариун хүмүүс ээ, та нар Эзэнээс эмээгтүн! Учир нь Түүнээс эмээгчдэд юу ч дутагддаггүй. — Дуулал 34:9
Залбирах гэж суугаад оронд нь нөхцөл байдлынхаа талаар санаа зовж, хэрхэн зохицуулах талаар эргэцүүлж эхэлсэн нэгэн өглөөг би санаж байна.
Гэнэт миний сүнсэнд нэгэн намуухан дуу хоолой «Жойс, чи Намайг эрхэмлэх үү эсвэл асуудлаа юу»? гэж хэлэхийг сонсов. Харж байна уу? Хэрвээ би асуудлаа мартаад Бурханыг магтан хүндэтгэхэд цагаа зориулсан бол асуудлаа шийдвэрлэх хүслээсээ Бурханыг илүү дээр тавих байсан.
Бид Эзэнд магтаал өргөж байхдаа биднийг хойш чангаадаг сэтгэл санааны ачаа дарамтаасаа салдаг. Энэ бүхэн Бурханы агуу сүрдэм байдал дотор уусаж алга болдог. Бид хараагаа Түүн рүү чиглүүлэн, Түүнийг магтахад бидний амьдралд зориулсан Түүний төлөвлөгөө бүх зүйлийг бидний сайны төлөө ажиллуулж байгааг харах болно.
Бурханаас эмээн Түүнийг магтан хүндэлдэг хүмүүс юугаар ч дутагдахгүй гэж Библи хэлдэг. Таны бүх хэрэгцээ хангагдана гэдэгт итгэлтэй баймаар байна уу? Тэгвэл санаа зовохоо болиод магтаал хүндэтгэлээ өргөөрэй.
Танд тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг үл тоон зүгээр л Бурханыг магтан хүндэлж, Түүнд зохистой алдрыг өргөөрэй. Таны зүрхэнд итгэл өсөж та давуулан дийлэх болно.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би юунд ч санаа зовохгүй. Оронд нь Таныг магтахыг би сонгож байна. Та бол аугаа, Төгс хүчтэй билээ. Таны энэрэнгүй сайхан сэтгэл болон намайг хайрласан хайрын улмаас миний бүх хэрэгцээ хангагддаг гэдгийг би мэднэ.