…Учир нь итгэлээр бус юм. Итгэлээр бус алив бүхэн нь нүгэл юм [Бурханаар сайшаагдсан гэсэн итгэл үнэмшилгүйгээр хийгдсэн ямарваа зүйл гэмтэй]. — Ром 14:23
Санаа зовнил ямар хор хөнөөлтэй гэдгийг ухааралгүйгээр хүмүүс сэтгэлийн зовлон шаналалд автах нь маш их. Та үүний үндсийг гаргаад харвал санаа зоволт нь гэм гэдгийг тогтоох болно. Санаа зовох явдал итгэлээс ирдэггүй нь гарцаагүй үнэн. Ром 14:23 итгэлээр эхэлж, үргэлжлээгүй ямар ч юм гэм гэдгийг онцолж хэлсэн.
Ихэнх үед санаа зовнил нэг тодорхой гэм дээр суурилагддаг. Энэ бол хувиа хичээх явдал юм. Бид санаа зовох үедээ ер нь хүслэн болсон зүйлс маань яагаад биелэхгүй байгаад түгшдэг. Хувиа бодсон хүсэлтэй байх тусам улам их санаа зовно. Ингэснээр таны амьдрал бүр их түвэгтэй болно.
Бурхан биднийг зүгээр л Түүнд үйлчлэхэд санаа бодлоо төвлөрүүлэхийг хүсдэг.
Бүхий л зовнил, түгшүүр, сэтгэл зовоосон зүйлээс чөлөөтэй амьдрах нь Бурханы хүсэл юм. Түүнд үйлчлэхийн тулд хуваагдсан зүрх сэтгэл болон зөрчилд хүргэх замаас чөлөөтэй байхыг Тэр биднээс хүсдэг (1 Коринт 7:34). Бид энэ ертөнцийн санаа зовнилд бидний амьдралд зориулсан Түүний зорилгоос сатааруулахыг зөвшөөрөх ёсгүй.
Хувиа хичээсэн хүсэл эрмэлзлээ таньж мэдээд орхиход чинь туслахын төлөө Бурханаас гуйж залбираарай. Энэ нь таны амьдралыг энгийн, амар тайван байлгаж, санаа зовнилоо ялж дийлэхэд тусална. Ингэсний дараа таны амьдралд зориулсан Бурханы төлөвлөгөөг та бүх зүрх сэтгэлээрээ дагаж чадна.
Залбирлын эхлэл
Бурхан Аав минь, санаа зовнил бол гэм гэдгийг надад харуулж өгсөнд баярлалаа. Надад зориулсан Таны хувь тавиланг мөшгөхийн тулд бурханлаг бус, хувиа хичээсэн хүсэл тэмүүллээ хаяхад минь туслаач.