Сахилга баттай амьдрал Бурханы амар тайвныг авчирна

Сахилга баттай амьдрал Бурханы амар тайвныг авчирна

…Энэ нь түүгээр дасгалжсанд нь зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг гаргаж өгдөг. — Еврей 12:11

Бидний анхаарал, эрч хүч, цаг хугацааны хязгаарлагдмал нөөцийг барагдуулах гэж хэтэрхий олон зүйл өрсөлдөж, тэмцдэг.
Би өөрийнхөө битүү цагийн хуваарийн талаар Бурханд гомдоллодог байсан. «Бурхан минь, миний амжуулж хийх ёстой энэ их ажлыг хүнээс хий гэж яаж шаардаж болдог юм бэ»? гэж хашхирдаг байв.

Дараа нь би нэг зүйл гэнэт ойлгов. Цагийн хуваариа би өөрөө гаргасан бөгөөд надаас өөр хэн ч үүнийг өөрчилж чадахгүй! Хүслээ гээд юу ч өөрчлөгдөхгүйгээс хойш байдал цаашид өөрчлөгдөөсэй гэж мөрөөдөн цагаа дэмий үрж болохгүй байсан. Амьдралаа энгийн болгохын тулд өөрийгөө сахилгажуулах хэрэгтэй гэдгийг Бурхан надад харуулсан юм.

Юманд яарч сандардаггүй амьдралтай болохын тулд та ч бас үүнийг хийх хэрэгтэй. Ариун Сүнснээс тусламж гуйн залбир. Тэр таныг удирдан жолоодож, аль ажил үүргийг хүлээн авч, алинаас нь татгалзахыг хэлж өгнө.

Энэ нь эхэндээ хэцүү байх талтай. Ялангуяа та өмнө нь дасгалжуулагдаж байгаагүй бол шүү. Гэхдээ хичээл зүтгэлийн үр дүнд сахилга батын шагнал болон өөрийгөө захирах байдлыг олж авах болно. Сахилга бат нь амар тайвны үр жимсийг авчирна гэж Библи хэлдэг.

Өнөөдрөөс өөрийгөө сахилгажуулж эхэл. Ингэвэл Бурханы танд өгөхийг хүлээж буй амар тайвны амьдралыг эдлэх болно.


Залбирлын эхлэл

Эзэн минь, би сахилга баттай амьдралын амар тайвны үр жимсийг хүртэж амьдармаар байна. Хэрээс хэтэрсэн их үүрэг хүлээж, өөрийгөө хэт их шахах уруу татлагад автан, соригдох үед хурдаа сааруулж, зөвхөн Таны хүссэн зүйлийг хийхэд минь туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon