Сэжиглэгч, хартай зангаасаа сэрэмжил

Бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг [доройтолгүйгээр]. 1 Коринт 13:7

1 Коринт 13:7-д хүмүүсийг жинхнээс хайрлана гэдэг нь ямар утгатай болохыг бидэнд тов тодорхой дүрсэлдэг. Энэ эшлэлд дуулгавартай байх нь надад үнэхээр том сорилт болж байсныг би шударгаар хэлж чадна.

Намайг өсөж торниж явцад хэнд ч итгэхгүй, хүн бүрийг сэжиглэж, хардаж байхыг заадаг байв. Харин хайрын тодорхойлолтыг бясалгаж, хайр үргэлж хамгийн сайнаар итгэдэг гэдгийг ухаарах явдал надад шинэ оюун бодолтой болж өсөхөд тус болсон.

Бусдыг сэжиглэж хардах байдал бурханлаг харилцаанд шаардлагатай хамгийн чухал чанарын эсрэг ажилладаг. Итгэл найдвар амьдралд баяр хөөрийг авчирдаг бөгөөд харилцаа хамгийн дээд хэмжээнд өсөхөд тус нэмэр болдог. Харин сэжиглэгч зан харилцааг доголдуулж, үндсэндээ нураадаг.

Хүмүүс төгс биш гэдэг нь үнэн бөгөөд заримдаа бидний итгэмтгий занг хүмүүс ашиглах боломжтой. Гэхдээ хүмүүсээс хамгийн сайн талыг нь үргэлж харахын ашиг тус нь ямар ч сөрөг зүйлээс хавьгүй илүү байдаг.

Хэрэв та бусдыг сэжиглэх зантайгаа тэмцэлдэн, зөрчилдөж байвал бидэнд гайхалтай Ариун Сүнс байдгийг санана уу. Бидний бодол санаа буруу зүг рүү чиглэж байвал Тэр бидэнд сэрэмжлүүлнэ. Өөрсдийнхөө сэжиглэгч, хартай бодол санааг хайрын бодлоор сольж өгөхийг Түүнээс гуйцгаая.

Залбирлын эхлэл

Бурхан минь, үргэлж итгэл найдваргүй байж, бусдыг сэжиглэж хардах нь миний олон харилцаанд хохирол учруулдгийг би ойлголоо. Бусдад зүрхээ хэрхэн нээж, нөхцөл байдал бүрт хэрхэн итгэлтэй байхыг надад заагаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon