Сэтгэлийн Дарамтаа Ялах

Сэтгэлийн Дарамтаа Ялах

… бид хүлүүлж асан хуульдаа үхэж, түүнээс чөлөөлөгдсөнөөр судар бичгийн хуучрал дор биш, харин (урагшилахад дуулгавартай) Сүнсний шинэчлэл (амьдрал) дор үйлчилдэг. — Ром 7:6

Бид сэтгэлийн дарамтанд орох үе байдаг ч, бид дарамтандаа даруулах биш, давж гарах хэрэгтэй. Ариун сүнсний зааварчилгаа, хүчээр бид сэтгэлийн дарамтанд оролгүйгээр ажил болон хариуцсан зүйлүүдээ хийх боломжтой. Бид Ариун сүнсний удирдамжийг дагавал, учирч байгаа нөхцөл байдлыг хэрхэн зохицуулахаа мэднэ.

Хүн болгон л тааламжгүй нөхцөл байдалтай учирдаг. Гэхдээ Бурханы хүчээр бид сэтгэлийн дарамтанд оролгүйгээр, нөхцөл байдлыг даван гарч болно. Бурханд илүү ойр байж итгэснээр амьдрал илүү хялбар байх болно. Амьдралд тохиолдож байгаа бүх зүйл “амар” байдаггүй боловч бид “Ариун сүнсээр амар болгож” бүх асуудлаа шийдүүлж болно. Өөрөөр хэлбэл Бурхан биднийг юу ч хийж байсан Түүгээр дамжуулан хүчийг өгнө гэсэн үг юм. Тэр эрч хүч өгч, туслах болно.

Бурхан биднийг удирддаг бөгөөд бид Түүнд итгэж, Түүнийг дагахад л болно. Тэр бидэнд тусгүй, хэрэггүй зүйлсийг хэзээ ч бидэнд санал болгохгүй. Бурхан биднийг ялагдах газар луу бус харин ялалт байгуулж, бүрээ үлэх газар луу хөтөлдөг. Түүний удирдамжийг дагаснаар та өмнөхөөсөө бага сэтгэлийн дарамттай байх болно гэдэгт би итгэж байна. Тэр таны хүссэн зүйлийг бүү хий, хүсээгүй зүйлийг хий гэж магадгүй юм, гэхдээ Түүний удирдлагаар явбал та буруу зам руу орж, хайран сайхан эрч хүчээ хэзээ ч алдахгүй.


Ариун сүнсийг дуулгавартай дагаснаар, бид сэтгэлийн дарамтаасаа хурдан ангижрах болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon