Сэтгэл чинь догдлог!

Тэд надад “Эзэний өргөө явцгаая” гэхэд би баярлав. – Дуулал 122:1

Итгэгч нарын хувьд бидэнд маш болон ивээлүүд байдаг! Бид Бурханыг мэддэг, дуу хоолойг нь сонсдог, хайрыг нь хүлээн авдаг, бидэнд хамгийн сайныг хийнэ гэдэгт Түүнд итгэдэг бөгөөд Тэр бидний амьдралын бүхий л хэсгүүдийг хянан, захирч байдаг билээ. Бидэнд сэтгэл догдлох маш олон шалтгаанууд бий! Бид янз бүрийн зүйл баярладаг мөртлөө яагаад Бурхантай харилцах өөрсдийн харилцаандаа баярлаж, догдолж болохгүй гэж?

Сүнсний орчноос илэрхий гарч ирэх баяр хөөрийг хүмүүс ихэнхдээ “сэтгэл хөдлөлийн байдал” гэж нэрлэдэг. Бурхан бидэнд сэтгэл хөдлөл өгсөн ч гэсэн амьдралыг маань бидний сэтгэл хөдлөл удирдахыг Тэр хүсдэггүй. Тэр тэдгээрийг бидэнд зорилготой өгсөн ба үүний нэг хэсэг нь баярлан хөөрөх явдал юм гэдгийг би ухаарсан юм. Хэрэв бид Түүнд үнэхээр баярладаг, энэ нь Бурханд таалагдаж байгаа бол сэтгэл хөдлөлөө хэрхэн үзүүлэхгүй байж чадах билээ? Яагаад бидний сүнсний туршлага маань хуурай, уйтгартай, сонирхолгүй, амьгүй байх ёстой гэж? Христийн итгэл нь урамгүй царай, уйтгартай хөгжим, нэг хэвийн дэг ёсыг дагасан байх ёстой гэж үү? Мэдээж үгүй!

Өнөөдрийн эшлэлд Давид Бурханы өргөө рүү явж байгаадаа баяртай байна гэж хэлсэн байдаг. 2 Самуел 6:14-т тэр Бурханы өмнө “хамаг чадлаараа” бүжиглэсэн байдаг. Тэр бас ятга хөгжмөө тоглож, Бурханд зориулан дуулж, асар ихээр баярласан. Гэтэл Давид Хуучин Гэрээний үед амьдарч байсан. Өнөөдөр бид Шинэ Гэрээний үед амьдардаг, үүнээс гадна Христэд итгэдэг бид найдвар, баяр хөөр, амар тайвнаар дүүрэн байдаг (Ром 15:13 харах). Бид Бурханд хүлээн зөвшөөрөгдөхийн төлөө цаашдаа чармайн зүтгэх шаардлагагүй, биднийг хүлээн зөвшөөрсөн Есүсийн ивээл доор бид амардаг.  Бид цаашид үйлсээрээ дамжуулан өөрсдийгөө зөвтгөх гэж хичээх хэрэггүй, харин бид итгэлээрээ зөвтгөгддөг юм. Бид Түүний дуу хоолойг сонсож, оршихуйд баярлаж болно. Бид төрөл бүрийн хүлээснээсээ бүрэн чөлөөлөгдсөн юм! Энэ бүхэн биднийг баярлуулах хангалттай шалтгаанууд билээ!

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Та Бурхантай харилцах харилцаандаа баярлан хөөрөх арван шалтгаанаа бич.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon