
Би нигүүлслийн бас гуйлтын Сүнсийг Давидын гэр дээр, Иерусалимын оршин суугчид дээр асгана… — ЗЕХАРИА 12:10
Бурханы нийгүүслийн үг бол Ариун сүнсний надад заасан чухал үгсийн нэг юм. Миний бүхий л Христчин амьдрал нигүүслийн сүнслэг хүчийг суралцахаас өмнө асуудалтай байсан. Хүмүүст итгэлийн талаар заагаад, нигүүслийн талаар заахгүй байвал миний хувьд итгэлээр явж байгаа хүмүүсийн итгэлийн алхамын сүлжээг тасалж байгаатай адил санагддаг.
Ивээл бол Ариун сүнсний хүч бөгөөд бидний хийх бүх зүйлд тусалдаг бөгөөд энэ хүч өөрчлөлт авчирдаг. Бурханы чадвар биднийг залбирсны дагуу ирдэг. Итгэлээр дамжуулан Бурханы нигүүслийг авдаг. Итгэл бол Бурханы ивээлийг авах төлөөс биш бөгөөд харин ивээл хүлээж авах гар юм.
Зүгээр л нигүүсэл гэдэг үгийг сонсоход л би тайвширдаг. Бид өөрийн чармайлтаар хийх гээд болоогүй учраас сэтгэлээр унасан байгаа бол Бурханы хүч танд хэрэгтэй. Нигүүсэл биднийг хүчтэй бас тайван болгодог бол махан бие хүнийг сул дорой хүчгүй, сэтгэлээр унасан дорой болгодог. Та өнөөдөр ч, өдөр бүр юу ч хийж байсан Бурхантай ойр бай, Түүнээс салангид бид юу ч хийж чадахгүй. (Иохан 15:5)
Зөвхөн авардаг нигүүслийг аваад зогсохгүй, таныг ялалтанд хүргэдэг Есүсийг алдаршуулдаг нигүүсэл, нигүүслийг өдөр тутмын амьдралдаа ав.