Сүнслэг төлөвшилтийн жинхэнэ шалгуур

Хозлуулахуй ба эс хозлуулахуйн аль нь ч Христ Есүс дор [хэрэв бид Христ дотор байгаа бол] хүчингүй, харин хайраар дамжин ажиллаж буй итгэл л чухал юм. Галат 5:6

Бурхан биднийг болон бусад хүмүүсийг чин сэтгэлийн, цэвэр ариун, халуун хайраар хайрлахыг юунаас ч илүү хүсдэг. Хэрэв бид амьдралдаа ганцхан зүйлийг амжуулах чадвартай байсан бол энэ нь бусад хүнийг хайрлах явдал байх учиртай.

Олон хүн агуу итгэл бол сүнслэг төлөвшилтийн хамгийн сайн шинж тэмдэг гэж боддог. Харин миний хувьд хайраар явах нь сүнснлэг төлөвшилтийн жинхэнэ шалгуур гэж итгэдэг бөгөөд хайр бидний итгэлийн амьдралд эрч хүч өгдөг гэдгийг мэднэ.

Итгэл хайраар дамжуулж ажилладаг гэж Библи сургадаг. Галат 5:6-д хайраар дамжин идэвхжиж, эрчимжиж, илэрхийлэгдэж буй итгэлийг л тооцно гэж өгүүлдэг. Хайр бол бидний ярьдаг, онол төдий зүйл биш. Харин энэ бол үйлс юм.

Хайр байхгүй итгэлээр явахыг оролдох нь зайгүй гар чийдэн ашиглахтай адил. Бид «хайрын зай»-гаа ямагт цэнэгтэй байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол бидний итгэл ажиллахгүй! Бидний итгэл болон Бурхантай харилцах харилцааны чухал хэсэг болох хайраар алхахыг хичээнгүйлэн эрэлхийлэхгүйгээс болж христэд итгэгчид асуудалд ордог гэж би боддог.

Иймээс хайрын амьдралыг сахиж, итгэлээ хүчирхэгжүүлэн өсгөхөд анхаар. Бурханы хайрыг эхэнд тавих үед бусад бүх зүйл дагалдаж ирнэ. 

Залбирлын эхлэл

Бурхан минь, миний итгэл хайргүй бол ямарч ашиггүй гэдгийг би мэдлээ. Таны хайраар бялхам дүүрч амьдрахад минь туслаач. Таны хайрыг хүлээн авч, бусдад дамжуулахад минь туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon