Махбодынхоо дагуу байсаар байгаагийнх юм. Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь махбодынхоороо буюу хүний жишиг дагуу байгаагийнх биш үү? — 1 Коринт 3:3
Хоёр төрлийн христэд итгэгчид байдаг бөгөөд аль нь байх нь таны сонголт. Та махан биеийн христэд итгэгч байх уу эсвэл сүнслэг христэд итгэгч баймаар байна уу? Махан биеийнх нь хүмүүсийн таалалд нийцүүлэхийг эрмэлздэг. Тэд, хүмүүс өөрийнх нь тухай юу гэхийг Бурханд дуулгавартай байхаас илүүд үздэг. Махан биеийн итгэгчид төлөвшөөгүй, өөрийн сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөж, дуртай юмаа ярьж хийдэг. Ихэнхдээ тэд амархан гомдож, амар тайвнаа алдаж, сэтгэл дундуур, хэрүүл зөрчилтэй байдаг.
Сүнслэг христэд итгэгч гэдэг нь Ариун Сүнсний хүслийг хичээнгүйлэн дагадаг хүнийг хэлнэ. Тэд сүнсээ өдөр бүр үгээр хооллож, Бурханыг амьдралынхаа бүхий л талбарт орохыг зөвшөөрдөг. Бурхантай харилцах тал дээр долоо хоногт зөвхөн ганц удаа сүмдээ байхдаа төвлөрдөг биш, харин долоо хоногийн өдөр бүр төвлөрдөг байгаарай.
Хэрэв та ингэж сураагүй бол би таныг өнөөдөр Христийг бүтэн цагаар дагах үүрэг амлалт өгөөрэй хэмээн ятгаж байна. Хийж байгаа бүх зүйлдээ Эзэний оролцоог гуй. Хайр, үнэнч шударга байдал, даруу зан ба амар тайван дотор яв. Бусадтай таарамжтай байгтун. Сүнсний үр жимсийг харуулж, Бурханы таалалд баярла.
Залбирлын эхлэл
Бурхан минь, би үргэлж махан биеэр удирдуулсан христэд итгэгч байхыг хүсэхгүй байна. Харин би Ариун Сүнсээр удирдуулж, Танд тааламжтай амьдралаар амьдармаар байна. Өнөөдөр би махан биеийн бус, сүнслэг христэд итгэгч байхаар шийдлээ.