Хэрэв Бурханы [Ариун] Сүнс үнэхээр [чин үнэнээр] та нарын дотор оршиж байвал, та нар махбодоор бус, харин Сүнсээр байна. Хэрэв хэн нэгэнд Христийн [Ариун] Сүнс байхгүй бол тэр Түүнийх биш. – Ром 8:9
Бид нар Сүнсээр алхахаар эсвэл өнөөдрийн эшлэлийн дагуу “Сүнсний амьдрал”-аар амьдрахаар дуудагдсан билээ. Ийнхүү алхах шийдвэр гаргах нь эхлэх цэг боловч Бурханы Үг, өөрийн туршлагаас харахад энэ нь зүгээр л нэг шийдвэр гаргахаас хамаагүй илүү зүйл шаарддаг ба энэ нь бидний амьдралд хийгдэх Ариун Сүнсний гүн гүнзгий гүйцэтгэлийг шаарддаг. Тэрээр сэтгэл ба сүнсийг салган хуваадаг Бурханы Үгээр дамжуулан бидэн дээр “ажилладаг” (Еврей 4:12 харах). Тэр бас нөхцөл байдлуудыг ашиглаж, цаг үргэлж тогтвортой, хайран дотор алхах явдалд биднийг сургаж байдаг.
Бид хийхийн тулд дуудагдсан тэдгээр зүйлүүд нь бидэнд зүгээр л нэг өгөгдсөн зүйлүүд биш, бидний дотор ажлаа гүйцэтгэх ёстой байдаг. Исгэгч хөрөнгө нь зуурсан гурил дотор ажлаа гүйцэтгэдэг шиг Христ бидний дотор ажлаа гүйцэтгэх ёстой байдаг.
Филиппой 2:12-т элч Паул өөрсдийн авралыг айдас ба чичирлээр “гүйцээ” гэж бидэнд заадаг. Энэ нь Ариун Сүнс бидний дотор цовдлолтын эсвэл “өөрийгөө үхүүлэх” ажлаа Паулын хэлснээр “Би өдөр бүр үхдэг” (1 Коринт 15:31) ажлаа гүйцэтгэж эхлэх явцад бид Түүнтэй хамтарч ажиллана гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл: тэрээр “махан биеэ үхүүлэх” явдлыг байнга харуулдаг байсан гэж тэр хэлсэн байв. Тэр бие махбодын бодит үхлийн талаар яриагүй, харин өөрийн хүсэл болон арга замуудаа үхүүлдэг гэж ярьж байсан юм.
Хэрэв бид үнэхээр л Сүнсний амьдралаар амьдрахыг хүсдэг бол бас өөрсдийн хүсэл ба замуудаа үхүүлж, Бурханы хүслийг сонгох ёстой юм. Бурхан биднийг хөтөлнө гэдэгт бид итгэдэг бөгөөд Түүнийг дуулгавартай дагах болно гэдэгт Түүнийг итгээсэй гэж бид хүсдэг юм.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Хэрэв та өөрийгөө үхүүлвэл бусдын амьдралд үйлчилж чадах болно.