
Харин Сүнсний үр жимс нь… хайр, баяр баясгалан (баяр хөөр), амар тайван, тэвчээр (нэг л зангаараа байх, тэсвэртэй байх), энэрэл, сайн сэтгэл (энэрэх сэтгэл), итгэмж, дөлгөөн зан (даруу байдал, төлөв даруу), өөрийгөө захирахуй (өөрийгөө хязгаарлах, өөрийгөө жолоодож чаддаг байх) нь юм. – Галат 5:22-23
Бид Ариун Сүнсээр халин дүүрсэн байх үед Түүний үр жимс биднээр дамжин гарч ирэхийг бид хардаг. Бидэнд амар тайван, баяр баясгалан байдаг бөгөөд бид бусдад сайнаар ханддаг. Тэр биднийг хайрласан шиг, бид бие биенээ хайрлахыг Есүс бидэнд тушаасан байдаг. Тэр хайрын илрэлийг энэ дэлхийд харуулах нь чухал зүйл билээ. Энэ дэлхийн хүмүүс үнэнээр өлсөж байдаг бөгөөд Бурхан хүмүүсийг өөрчилж чаддаг гэдгийг тэд харах хэрэгтэй байдаг. Тэд нарыг Түүний төлөө өлсгөж, цангахын тулд тэд Бурханы хайрыг үйлс дотор нь харах хэрэгтэй байдаг.
Биднийг гэрэл ба давс юм гэж Библи бидэнд заадаг (Матай 5:13-14 харах). Энэ дэлхий нь харанхуйн дунд байдаг боловч Ариун Сүнсээр дүүрсэн Итгэгч нар хаа явсан газраа гэрлийг түгээж явдаг юм. Энэ дэлхий амтгүй боловч Итгэгч нар байгаа цаг үедээ, амьдралд давсыг (амтыг) авчирч байдаг билээ.
Бид Итгэгчид гэдэг том үүргийг гүйцэтгэдэг ба бусад хүнд хэрхэн хандах талаарх асуудалд Ариун Сүнсэнд үргэлж мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Бидний дотор байдаг Бурхан биднээр дамжуулан Өөрийн хүсэлтээ энэ дэлхийд дэлгэж байдаг. Бид Түүний хувийн төлөөлөгчид юм (2Коринт 5:20 харах). Баримтыг харгалзан үзэхэд бидэнд өгөгдсөн тэнгэрийн тааллыг бид чандлан хадгалах хэрэгтэй гэж Паул хэлсэн байдаг. Сүнсний үр жимсийг бүрэн боловсорсон байдалд хүргэхийн тулд Ариун Сүнстэй хамтран ажиллавал бид Бурханыг алдаршуулж, хүмүүсийг Түүн рүү татах зан чанарыг гаргаж чадна.
Бид амьдралын бэрхшээлийг даван туулж, Бурханы тусламжтайгаар үргэлжлүүлэн Түүний хүсэж буй арга байдлаар хүмүүст хандах тусам сүнсний үр жимс нь улам бүр боловсордог юм. Эзэн дотор хүчтэй бай, энэ дэлхий таныг ажиглаж байгааг сана, та тэдэнд давс болон гэрэл нь болох байдлаар хэрэгтэй.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Та өнөөдөр ямар ч нөхцөл байдалтай тулгарч байсан хамаагүй, учирч буй хүн бүртэй дөлгөөн зангаар үргэлжлүүлэн ханд.