Тэгвэл яах вэ? Би сүнсээр [ дотор минь байгаа Ариун Сүнсээр дамжуулан] залбирах болно, бас [мэдлэгээр] ухаанаар залбирах болно. – 1Коринт 14:15
Таныг Ариун Сүнсээр удирдуулсан тууштай залбирлуудаар залбираасай гэж уриалахыг би үнэхээр хүсэж байна. Таны зүрх сэтгэлээс гарч ирээгүй, дахин дахин давтагдсан залбирлууд биш, бууж өгөхөөс татгалзсан залбирлыг залбирахыг хүсэж байна. Таны амнаас гарч ирж буй залбирлын үгнүүд нь цаанаа ямар нэгэн утга учрыг огтхон ч агуулаагүй байж болох бөгөөд тэдгээр залбирал нь үхмэл үйлс мэт юу ч биш билээ. Би ямар нэгэн зүйлийн талаар бодох зуур Эзэний Залбирлыг бүтнээр нь хэлж чадах бөгөөд энэ нь Бурханыг огт ивээхгүй, мөн надад ч сайнаар нөлөөлөхгүй юм. Харин чин сэтгэлээсээ буюу зүрх сэтгэлийнхээ гүнээс залбирвал Бурхан сонсож, миний төлөө үйлдэх болно.
Уруулын үйлдэл нь Бурханд болон бидний амьдралд ч мөн ямар нэгэн зүйлийг гүйцэлдүүлдэггүй, тиймээс бид нэг зүйлийн төлөө дахин дахин залбирах үедээ утгагүй үгсийг давтахгүй байх тал дээр болгоомжлох хэрэгтэй. Үүний оронд биднийг шинэлэг арга зам руу хөтлөхийг, тэр тусмаа урт удаан хугацаагаар залбирч буй сэдвийн талаар хөндөхийг нь бид Ариун Сүнсэнд зөвшөөрөх хэрэгтэй. Заримдаа Тэр аливаа зүйлд бат бөх, тууштай бай гэдэг боловч дахин дахин давтан хэлэх болон Сүнсээр удирдуулсан тууштай байдал хоёрын хооронд ялгаа бий.
Залбиралд хэрэглэгдсэн үгнүүд нь бидний зүрх сэтгэлтэй холбогдоогүй бол ямар ч хүчгүй байдаг. Бид залбирах үедээ өөрсдийнхөө хэлж буй үгэн дээр анхаарлаа хандуулж, төвлөрөх хэрэгтэй. Бидний зүрх сэтгэл Бурханаас хол байх үед хэзээ ч цээжилсэн зүйлүүдээ хэлэх хэрэггүй. Зөвт хүний хичээнгүй (зүрхний угаас гарч ирсэн, үргэлжилсэн) залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чаддаг (Иаков 5:16 харах).
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:
Таны зүрхний угаас гарч ирсэн Бурханд хандсан залбирлууд хүч чадлыг агуулдаг бөгөөд Тэр сонсдог юм.