Талархалтай хандлага

Талархалтай хандлага

Түүний үүд хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор! Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт. — ДУУЛАЛ 100:4

Христийг оюун бодолдоо үргэлж байлгадаг хүний бодлууд нь талархал болон баярлах бодлуудаар дүүрэн байдаг.

Талархалгүйгээр хүчтэй амьдарна гэж байхгүй. Библид талархах талаар дахин дахин хэлсэн байдаг. Энэ бол амьдралын зарчим юм.

Бидний дайсан гомдоллох олон үүд хаалгыг нээдэг. Зарим хүн бие нь өвчтэй, сул дорой амьдарч ямар ч хүчгүй болж, үүнээсээ болоод оюун бодолд, хүмүүстэй ярих зүйл нь гомдлоор дүүрсэн байдаг.

Бид ямар ч үед, ямар ч нөхцөл байдалтай байсан талархдаг байх хэрэгтэй, тэгснээр Есүс бидний төлөө амиа өгсөн ялалт дүүрэн амьдралаар амьдрах болно. Мэдээж талархаж магтахад өөрөөс золиос шаарддаг, гэхдээ талархдаг хүмүүсийн амьдрал бусад хүмүүсийнхээс хавьгүй илүү аз жаргалтай байдаг.

Та зөвхөн Бурханд талархдаг биш бас хүмүүст талархдаг байх хэрэгтэй. Талархалаа бусдад илэрхийлснээр танд өөрт тань хэрэгтэй, яагаад гэвэл та өөрийнхөө амьдралд баяр хөөрийг бас амсах болно.


Бурханд талархалаа өргө, тэгснээр таны зүрх сэтгэл амь болон гэрлээр дүүрэх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon