Талархалын Залбирал

Бүх зүйлд (ямар ч нөхцөл байдалд байгаа ч талархал өргө) талархалаа (Бурханд) өргө. Учир нь энэ бол та нарын (хэний ч) төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн. — 1 ТЕСАЛОНИК 5:18

1 Тесалоник 5:17 дээр зогсолтгүйгэээр залбир гэж заадаг бөгөөд элч Паул 18 дугаар эшлэл дээр бүх зүйлд талархалаа өргө. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс дэх Бурханы хүсэл мөн гэдгийг хэлсэн.

Залбиралыг өдөр тутмын амьдралын хэв маяг болгож, талархсанаар Бурханд илүү ойр болдог. Бурханд талархал өргөнө гэдэг нь бид өдөрт нэг удаа сууж байгаад, Бурханы бүх хийсэн сайн зүйлүүдийг бодож байгаад “Баярлалаа, Эзэн минь” гэж хэлэх биш юм. Энэ зүгээр л хоол идэхдээ хэлдэг үг биш юм. Иймэрхүү зүйл нь хоосон шашны үйл бөгөөд бид Бурхан үүнийг шаарддаг учраас гээд л хийж байгаатай адил юм.

Жинхэнэ талархал бол зүрх сэтгэлээс урсан гарч байдаг бөгөөд Бурханы хийсэн бүхий л зүйлд зүрх сэтгэлийн гүнээс чин сэтгэлээсээ талархан баярлах юм. Энэ зүгээр л хүсэлтээ биелүүлээд, ялаад, ивээлүүд авлаа гээд хийх ёстой зарчим шиг байж болохгүй.


Бурханд Эцэгт талархах талархал нь зүрх сэтгэлээс урсан гарч байх ёстой учир нь бид Бурханы хийж байгаа сайн зүйлсийг үргэлж харж байдаг. Тиймээс талархаж байгаагаа хэлсээр бай.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon