Танд зориулсан Бурханы төгс төлөвлөгөө

Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ [нөгөө сайн үйлээ] Христ Есүсийн өдрийг хүртэл [Түүний дахин ирэлтийн цаг хүртэл] төгс болгоно гэдэгт би бат итгэж байна. — Филиппой 1:6

Таны амьдралд зориулсан төгс төлөвлөгөө Бурханд бий! Бид бүгд энэ үгийг их сонссон боловч үүнд итгэдэг хүн тийм ч олон биш гэж бодож байна. «Төгс» гэх үг бид төвөгшөөдөг байж магадгүй. Учир нь хэн ч төгс биш бөгөөд төгс байх тухай бодол бидний амьдралд дарамт шахалтыг нэмэхээс өөр зүйлгүй.

Төгс байдал боломжгүй юм шиг санагддаг. Юу гээч? Энэ нь үнэхээр боломжгүй!

Бид төгс учраас Бурханы төлөвлөгөө төгс бус гэсэн үг биш. Энэ төлөвлөгөөг Бурхан зохиосон учраас л төгс байгаа юм. Төгс байдал Түүнээс ирдэг бөгөөд зөвхөн Тэр ганцаараа төгс. Бид өөрийгөө мэдэхээс илүү Тэр биднийг сайн мэднэ. Бидний амьдралд онцгойлон зохиосон төлөвлөгөөг Тэр санаачилж, хэрэгжүүлж эхэлсэн.

Филиппой 1:6-д Бурхан биднийг авраад бидний дотор сайн үйлсийг эхлүүлсэн бөгөөд үүнийгээ төгс төгөлдөр болгоно гэж Паул элч хэлдэг. Бидний дотор ажиллаж байгаа Бурханыг бодохдоо хэдийгээр бид төгс биш ч гэсэн Бурхан төгс гэдгийг өөртөө сануулж байх ёстой. Бидний хийсэн ямар ч ажил Бурханы төгс байдлын шаардлагыг хангаж, үүнд нийцэхгүй. Төгс Нэгэн болох Есүс ганцаараа Бурханы шаардлагыг хангаж чадна. Тэгэхээр бид Есүсийн дотор байгаа учраас Бурханы төгс төлөвлөгөө бидэнд хэрэгжих боломжтой!

Залбирлын эхлэл

Хайрт Эзэн минь, би төгс биш гэдгээ мэднэ. Харин надад зориулсан Таны төлөвлөгөө надаас бус, Таны төгс байдлаас хамаарах учраас баярлалаа. Миний дотор сайн үйлийг өрнүүлж байгаад маш их талархаж байна. Та үүнийгээ гүйцээнэ гэдэгт би итгэж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon