Танд нөөц бололцоо бий

Энэ нь хүмүүст боломжгүй боловч Бурханы хувьд өөр. Учир нь Бурханд бүх юм боломжтой гэж хэлэв. — Марк 10:27

Билэг авьяастай хэрнээ юу ч хийлгүй, морио чөдөрлөөд гэртээ сууж байгаа ямар их хүн байдгийг бодохоор гайхмаар. Тэд билэг авьяастай гэдэгтээ итгэж, зориглодоггүй л учраас Бурханы тэдэнд өгсөн билэг авьяасыг ашиглахын тулд хэзээ ч урагшилж чаддаггүй. Тэдний нэг нь та юм биш биз?

Бурхан хүн тус бүрт билэг авьяас, чадвар, боломжуудыг өгсөн нь үнэн. Танд зориулсан агуу төлөвлөгөө Түүнд байгаа бөгөөд Түүний хаанчлалын төлөө аугаа үйлсийг бүтээхийн тулд таныг шаардлагатай бүхнээр хангасан. Гэхдээ та өөрийгөө Түүний нүдээр харж, Тэр танд билэг авьяасаа ашиглах боломжийг бий болгоно гэж итгэхээс нааш Бурханы өгсөн чадвар, чадамжаа ашиглаж чадахгүй.

Та өөрийгөө доогуур үнэлж, өөрийнхөө талаар тааруухан бодол тээж, өөртөө итгэж чаддахгүйгээс болж танд хэцүү байгаа бол Бурхан таныг уул нь гайхалтай хүчин чадалтай бүтээсэн гэдгийг мэдээсэй гэж хүсэж байна. Тэгээд таныг Бурханд итгэж, таныг чадна гэж Бурханы хэлсэн бүхнийг хийж чадна гэдэгтээ итгэвэл таны амьдралд зориулсан Түүний хувь заяаг та бүтээх болно.

«Бурханд бүх юм боломжтой» гэдгийг сана. Итгэл найдвараа Түүнд өргөвөл та хүчин чадлаа чөлөөтэй хэрэгжүүлэх болно.

Залбирлын эхлэл

Бурхан минь, Таны өөрийгөө нүдээр харж, Таны өгсөн билэг авьяас, чадварыг олж харахад минь туслаач. Бурхан Та аугаа учраас намайг агуу хүчин чадалтай байхаар бүтэсэн гэдэгт би итгэж байна. Өнөөдрөөс би итгэл найдвараа Танд тавьж, Танд бүх зүйл боломжтой гэдэгт итгэх болно!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon