Танд сонсоход хэцүү байна уу?

Учир нь би байгаадаа сэтгэл хангалуун (одоо байгаадаа бухимдаж, санаа зовохгүйгээр сэтгэл хангалуун байх) байж сурсан юм. Би тарчигхан байхыг ч мэднэ, элбэг дэлбэг байхыг ч мэднэ. – Филиппой 4:11-12

Бид ивээлүүдийг хүртэхийн тулд Ариун Сүнсийг дагахад үргэлж бэлэн байх хэрэгтэй ч бидний хүсэж буй зүйлийг хүлээн авахгүй зам руу Тэр биднийг хөтөлбөл, бидний хувьд энэ нь “сонсоход хэцүү” зүйл болж болно.

Ариун Сүнсний баталгаа болон усан баталгааг хүртсэнийхээ дараа Паул зарим нэгэн зовлон бэрхшээлүүдийг туулан гарах шаардлагатай талаар тэр Ариун Сүнснээс сонсдог(Үйлс 9:15-16 харах). Паул олон хэцүү нөхцөл байдлуудыг даван туулсан боловч бас амьдралынхаа явцад маш ихээр ивээгдсэн юм. Шинэ Гэрээний ихэнх номнуудыг тэнгэрлэг оролцооны тусламжтайгаар бичсэн юм. Тэр үзэгдлүүдийг үзэж, тэнгэр элч нартай уулзаж, маш олон гайхамшигт зүйлүүдийг харсан юм. Бүх юмс ивээлээр бүрэн дүүрээгүй байх үед тэр бас Ариун Сүнсний удирдамжийг дагах хэрэгтэй болдог байв. Түүний хувьд таатай болон таагүй үед, тав тухтай болон тав тухгүй үед, түүнд сайнаар нөлөөлөх болон нөлөөлөхгүй үед ч, тэр Бурханы дуу хоолойг сонсож, дуулгавартай дагадаг байсан юм.

Өнөөдрийн эшлэлүүдэд Паул ивээлүүдийг хүртэн баярлаж байхдаа, бэрхшээлүүдтэй тулгарч байхдаа ч сэтгэл хангалуун байж сурсан тухайгаа өгүүлсэн байдаг. Дараагийн эшлэлд түүнд хүчийг өгөгч Нэгэн болох Христээр дамжуулан тэр бүх зүйлийг хийж чадна гэж тунхагласан байдаг. Тэр сайн цагуудад хүчирхэгжиж, баярлаж, зөв хандлагыг хадгалдаг байсан бөгөөд хэцүү цагуудад тэдгээрийг тэсэн тэвчиж, зүй зохистой хандлагаа хадгалсан хэвээр л байдаг байв.

Ариун Сүнс биднийг сайн сайхан, хэцүү цагуудын аль алинд нь хөтлөх болно. Бидний амьдралд юу ч тохиолдож байсан хамаагүй бид Түүнд бүрэн найдаж болно.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Бидний нөхцөл байдлууд ямар ч байсан хамаагүй Бурхан хэзээ ч өөрчлөгддөггүй. Тэр бол байнгын магтаал хүндэтгэл, талархлыг хүлээн авах зохистой Нэгэн юм.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon