
Тэр [Есүс] шавь нартаа, Бүдрүүлэх саадууд (хавх, гэм уруу татах урхи занга) ирэх нь зайлшгүй. — Лук 17:1
Уруу татлага эсвэл уруу татлаганд автах явдал он цагийн эхлэлээс авхуулаад ноцтой асуудал байсаар ирсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн бидний амьдралын маш бодит хэсэг хэвээр байна. Үүнд дуртай байх эсэхээс үл шалтгаалан бид бүгд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Лук 17:1-д, уруу таталт (гэм нүгэлд оруулах гэсэн урхи, занга) гарцаагүй ирэх болно гэж хэлсэн.
Гэхдээ бид яагаад уруу таталтыг шийдвэрлэх хэрэгтэй вэ? Яагаад гэвэл энэ нь бидний итгэлийг буюу сүнслэг булчинг хүчтэй болгодог. Хэрэв бид уруу таталтын эсрэг зогсох хэрэггүй байсан бол өөрсдийнхөө сүнслэг хүчийг хэзээ ч мэдэхгүй байв. Сүнслэг хүч чадлыг хөгжүүлэхийн тулд бид том бага гэлтгүй уруу таталтын бүхий л төрлийн шалгуурыг давж гарах ёстой.
Лук 4-р бүлэгт Сатан Есүс рүү довтлох боломжтой сул дорой талыг нь олох санаатай Түүнийг уруу татан, сорьж байгааг бид хардаг. Гэсэн ч Есүс хүчтэй хэвээр байж, дайсныг ялдаг. Есүсийн уруу татагдаж байхдаа хийсний адил таныг ч мөн тийнхүү үйлдээрэй гэж таныг зоригжуулмаар байна.
Тэр шууд Бурханы үгээс барьсан. Есүс шалгуурыг давна гэдгийг Бурхан урьдаас мэдэж байсан бөгөөд хэрэв бид Есүсийн жишээг дагавал бид ч мөн адил уруу таталтыг ялж, олон шалгуурыг даван гарна гэдэгт Тэр бидэнд бас итгэж байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Залбирлын эхлэл
Бурхан минь, надад дайсны уруу таталтыг эсэргүүцэж, ялан дийлэхэд тусалдаг Тандаа талархаж байна. Уруу таталттай учирвал би шууд Таны үгээс барьж, үүнийг ялан дийлэхийн тулд Таны үнэнийг ашиглах болно.