Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө үхсэнээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан. Тиймд эдүгээ Түүний цусаар зөвтгөгдсөн бид тэр тусмаа Түүгээр дамжин уур хилэнгээс ч аврагдах болно. — Ром 5:8–9
Танд өмнө нь өөрийгөө Бурханд хайрлагдахуйц хангалттай сайн хүн мөн эсэхийг бодож байсан үе бий юу? Харамсалтай нь, олон хүн Бурхан тэднийг зөвхөн алдаа зөрчил гаргахгүй байвал хайрладаг гэж итгэдэг.
Магадгүй энэ үзлээс болж дууллын зохиогч «Хүн гэж юу болоод Та түүнд санаа тавьдаг юм бэ»? гэж асуусан байх (Дуулал 8:4). Гэхдээ Библи, биднийг Бурханы бүтээл буюу Түүний мутрын бүтээл бөгөөд Тэр бидний хүн тус бүрийг болзолгүй хайрладаг гэж бидэнд хэлдэг.
Энэ үнэнтэй нүүр тулцгаая. Таныг агуу бас гайгамшигтай хүн байсан учраас Есүс таны төлөө амиа өгөөгүй. Тэр танд хайртай учраас л таны төлөө амиа өгсөн. Ром 5:8–9 энэ үнэнийг баталж, биднийг гэмтэн байхад л Тэр бидний өмнөөс цовдлогдсон гэж хэлдэг.
Бурхан таныг хангалттай хайрладаг нь зөвхөн Хүүгээ үхэлд тушааснаар хязгаарлагддаггүй. Тэр цорын ганц Хүүгээ таны гэмийн төлөөс болгоод зогсохгүй таны өдөр бүрийн алдаа дутагдлыг халхлахын төлөө өгсөн. Тэр танд маш их хайртай учраас таныг өдөр бүр хүч чадал ба ялалт дотор байхыг хүсдэг.
Бурхан танд хайртай. Таныг энэ хайранд итгэж, үүнийг цаг тутамд хүлээж авдаг байгаасай гэж Тэр хүсдэг. Бүр алдаа зөрчил гаргах үед чинь хүртэл таныг хайрласаар байдаг.
Залбирлын эхлэл
Эзэн минь, Таны хайр үнэхээр гайхалтай. Надад утгагүй мэт санагдаж байсан ч Та намайг хайрладаг. Алдаа гаргасан ч Та надтай хамт байдаг. Өнөөдөр ч Та болзолгүй хайраараа намайг хайрлаж буйн төлөө Тандаа талархаж байна.