
Хэрэв миний өнөөдөр чамд тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг чи сахин үйлдэхийн тулд тэдгээрийг сонсвол ЭЗЭН чамайг сүүл болгохгүй, толгой болгоно. Чи доор орохгүй ямагт дээр нь байна. — Дэд хууль 28:13
Би амьдралдаа хэд хэдэн том ялалтыг байгуулсан. Бурхан намайг маш олон гэм, хүлээс, зуршлаас чөлөлөөлсөн. Миний амсаж мэдэрсэн эрх чөлөөний баяр хөөр бол үнэхээр гайхамшигтай. Бурхан бид бүгдэд үүнийг амсаж эдлээсэй гэж хүсдэг.
Надад ялалт байгуулах хэрэгтэй тэмцэл тулаанууд ба давж гарах саад бэБи амьдралдаа хэд хэдэн том ялалтыг байгуулсанрхшээлүүд байсаар. Танд ч бас бий гэдэгт итгэлэтй байна. Та амжуулахыг хүсэж буй ажаасаа өнөөдөр нэгийг эхлүүлэхээр сонго гэж би таныг зоригжуулмаар байна.
Тэгээд Христ дотор өнөөдөр хүлээж авч болох ялалтаар амьдарч байгаагаар өөрийгөө харж сур. Чөлөөлөгдөх үед таны амьдрал ямар байх талаар бодож үз.
Дэд хууль 28:13 эшлэлээр урамшуулмаар байна. Бүлгийг бүхэлд нь уншихыг танд зөвлөе. Үндсэндээ энэ бүлэг дуулгавартай байвал Бурханаар ерөөгдөж, харин дуулгаваргүй байвал хаарагдах тухай өгүүлдэг. Ингэхлээр маш хүчтэй зоригжуулалт байгаа биз. Та санаа нийлэхгүй гэж үү?
Би муу муухайг даван дийлж, дайсанд намайг эрхшээлдээ оруулах боломж олгохгүйн тулд Бурхантай хамт ажиллах дуртай. Үнэндээ, амьдралд хамгийн их сэтгэл догдлуулсан аян зүгээр л «Бурхан минь, би өөрчлөгдөхийг хүсэж байна. Би Танд тааламжтай байхыг хүсэж байна» гэж хэлэхээс эхэлдэг.
Та ийм оюун бодлыг тээж амьдарвал эхний зүйлээс чөлөөлөгдсөний дараа удаах ялалтуудыг байгуулсаар удалгүй өөрийгөө Христ доторх эрх мэдлээр алхаж буйгаа ухаарч эхэлнэ.
Сүнсээр өсөж, өөрчлөгдөх баяр бахдалгүйгээр амьдарч болохгүй шүү. Эс бөгөөс Бурханы танаар дамжуулан үйлдэж болох сайн зүйлсийг та алдах болно.
Өнөөдөр цаг гаргаад өөрийгөө ямар байлгахыг хүсэж байгаагаар төсөөлж, Бурханы эрх чөлөөг мөшгиж эхэл. Учир нь Бурхан та хоёр бага багаар бүхнийг хийж чадна!
Залбирлын эхлэл
Бурхан минь, би Таны эрх чөлөөг амьдралдаа авч чадна гэдэгт итгэж байна. Өнөөдөр би өөрийгөө Таны дотор эрх чөлөөтэй хүн гэж үзэж байна. Танд тааламжтай амьдарч, Таны өгсөн эрх мэдэл дотор алхахын тулд муу бүхний дээгүүрх эрх мэдлийг өгөөч.