Таны жинхэнэ дайсан хэн бэ?

Таны жинхэнэ дайсан хэн бэ?

Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ. — Ефес 6:12

Та одоо чадал сорьсон нөхцөл байдалтай тулгараад байна уу? Та зарим зүйлээр дутагдаж байгаа хэрнээ хаанаас, яаж олж авахаа мэдэхгүй гайхширч байна уу? Өнөөдөр олон христэд итгэгчид ноцтой зовлон гачигдал дунд амьдарч байна. Зарим нь ажил ба ажилгүйдлийн тэтгэмжээ алдаж байна. Бусад нь эрүүл мэндийн ноцтой асуудалтайгаа тэмцэлдэж, эм тарианы зардал болон эмчид үзүүлсэн төлбөрөө хэрхэн төлөх талаар байнгын санаа зоволттой амьдарч байна. Үүнээс гадна орон байр, хоол хүнс, хувцас хунар зэрэг энгийн хэрэгцээ нь ч хангагдаж чадахгүй зовж байна.

Энэ ертөнцөд биднийг аюул заналхийлэх олон зүйл бий. Гэхдээ бидний хамгийн том дайсан болох айдас «тэндээс» гаралтай биш.

Ефес 6:12 бидний тэмцэл мах цусны эсрэг биш, харин сэтгэлийн дайсныхаа эсрэг тулалдаж байгааг сануулдаг. Бид энэхүү тулаанд дайснаа хэн болох талаар будилж, самуурах ёсгүй.

Бидний үл харагдах Бурхан, үл үзэгдэх дайснаас маань илүү ихийг чадна. Биднийг хайрласан Бурханы болзолгүй хайрын талаар гүн гүнзгий ойлголттой болсон цагт бидний санаа зовж байгаа бүх зүйлийн төлөө Тэр үргэлж санаа тавих болно гэдгийг бид ухаардаг.

Үл харагдах дайснаас айх хэрэггүй. Харанхуйн сүнслэг хүчийг ялж чадах цорын ганц Нэгэн болох Бурханд бүх итгэл найдвараа тавиарай.


Залбирлын эхлэл

Эзэн минь, миний жинхэнэ дайсан хэн болохыг надад сануулж байхыг гуйж байна. Та бол Төгс хүчит Нэгэн гэдгийг бүү мартуулаач. Дайсны над руу шиддэг бүх тулгамдсан асуудлыг би өөрөө давж гарч чадахгүй гэдгээ мэднэ. Харин Та чадна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon