Таны итгэсэнчлэн

Таны итгэсэнчлэн

Тэгээд Есүс зуутын даргад ­­– Яв, чиний итгэсэнчлэн болог гэх яг тэр цагт зарц нь эдгэрчээ. — Матай 8:13

Өмнө нь өртөж байсан аймшигтай хүчирхийллийн улмаас өнгөрсөн олон жилийн турш би туйлын сөрөг бодолтой нэгэн байсан. Үүний уршигаар хүмүүс намайг шархлуулна гэж миний бодсончлон тэд намайг гомдоодог байсан. Хүмүүс надад шударга хандахгүй гэж би боддог байсан бөгөөд тэд ч шударга бус ханддаг байв. Надад ямар нэг сайн зүйл тохиолдоно гэж итгэхээс би айдаг байлаа.

Би ямар нэг сайн зүйл болно гэж найдахгүй байснаар өөрийгөө сэтгэлийн шарх, зовиураас хамгаалж байна гэж боддог байв. Харин би Бурханы үгийг бодитоор судалж эхлэн, Бурхан миний амьдралыг сэргээнэ гэж итгэх үед, миний бүх сөрөг бодол санаа явах хэрэгтэй байсныг ухаарч эхэлсэн юм.

Maтай 8:13-д Есүс аливаа зүйл бидний итгэсэнчлэн болдог гэж хэлсэн. Би бүх сөрөг зүйлд итгэж байсан болохоор мэдээжийн хэрэг олон сөрөг зүйл надад тохиолдсон нь ойлгомжтой. Би эерэг сайн зүйлс надад тохиолдохыг хүсэж байна гэж шийдээд Бурханд итгэлээ өгсөн. Тэр миний амьдралд эерэг сайн зүйлсийг хийнэ гэдэгт итгэж эхлэхэд хэсэг хугацааны дараа би эерэг үр дүнг хүлээж авсан юм!

Танд байнга сөрөг муу зүйл болоод байна уу? Тэгээд яагаад тэгдэг юм бол гэж гайхаж байна уу? Магадгүй та одооноос өөр зүйлд итгэж эхлэх хэрэгтэй байх. Бурханд итгэл найдвараа өгч, хамгийн сайн сайхан зүйлс болно гэж итгэ. Тэгээд таны итгэлийн дагуу Түүний хэрхэн ажиллаж байгааг хараарай.


Залбирлын эхлэл

Ариун Сүнс ээ, би бүхий л сөрөг муу зүйлийг үгүй хийж, илүү сайн сайхан зүйлд итгэж эхэлмээр байна. Та миний амьдралд аугаа үйлсийг хийж чадна гэдэгт итгэхийн тулд итгэлээ сэргээхэд минь туслаач.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon