Таны сул дорой газар Тэр хүчтэй

Тэр надад «Миний нигүүлсэл (Миний таалал, хайр энэрэл, өршөөл) чамд хангалттай [аливаа аюулын эсрэг хангалттай бөгөөд зовлон шаналлыг эр зоригтойгоор тэвчих чадвартай болгодог]. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс (бүрэн гүйцэд) болдог» гэж айлдсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдөлөөрөө илүү сайрхана. — 2 Коринт 12:9

Хүчтэй юу эсвэл сул дорой юу? Өөрийгөө дүрслэхийн тулд энэ хоёр үгийн аль нэгийг нь сонгох хэрэгтэй болбол та аль нь байх бол? Миний бодлоор бидний ихэнх нь «сул дорой» гэх байх. Гэхдээ бид сул дорой байдалдаа ялагдсан хэвээр үлдэх ёсгүй гэдгийг та мэдэх үү?

Сул дорой байдлаа ялан дийлэх цорын ганц зам бол Бурханы хүч чадлаас хамааралтай байх явдал юм. Ингэхийн тулд та өөрийн сул тал дээр төвлөрөхөө болих хэрэгтэй. Танд байхгүй юм бүхэн рүү хараад байж болохгүй. Харин Бурханы хэн болох дээр төвлөрч, тал бүрээс нь авч үзэх ёстой. Түүний хүч чадал болон таны төлөө Түүний хийхийг хүсэж байгаа бүх зүйл дээр төвлөрөх ёстой.

Ертөнцийн сул дорой байдал таны өв биш. Таныг ядруухан, ялагдсан байхын төлөө Есүс газар дээр ирж, загалмай дээр цовдлогдож, гурав дахь өдрөө дахин амилсан юм биш. Тэр танд нэгэн өв буюу энэ амьдралдаа эрх мэдэлтэй байх, нөхцөл байдлаа хянан захирч байхын тулд Өөрийн хүч чадлыг өгөхөөр энэ бүхнийг давж гарсан юм шүү.

Таны бүдэрч унаад байдаг аль ч талбарт Бурхан таныг Өөрийн хүч чадлаар сэлбэхийг хүсдэг ба ингэхдээ ч бэлэн байдаг. Иймд дараагийн удаа та өөрийнхөө үлбэгэр дорой байдалтай тулгарахдаа таныг сул дорой байхад Тэр хүчтэй байдгийг санаж, тунхаглаарай!

Залбирлын эхлэл

Бурхан минь, би сул дорой байхдаа Та бол хүчтэй хэмээн би тунхаглаж байна. Тиймээс би дорой байдалдаа санаа зовж, ялагдсан хэвээр үлдэхгүй. Харин үүний оронд би итгэлээ Таны хүч чадалд тавьж байна.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon