
Учир нь муу ба сайн дээр ч нараа Тэрээр мандуулж, зөвт болоод зөвт бус дээр ч [адилхан] бороо оруулдаг юм. — Матай 5:45
Хэн нэгэн Бурханаас ивээл ерөөл авах үед тэд үүнийг авах зохисгүй гэж санагдах үе танд байсан уу? Таныг хохироосон хүнд сайн юм тохиолдохыг нь та харж байсан уу?
Таныг гомдоосон хүн ивээл хүртэхэд энэ нь таныг бухимдуулж болох юм. Хэрхэн уучлахыг сурах хүртэл минь надад ийм үе байсан.
Библид сайн ба муу зүйл зөвт ба зөвт бус хүнд хоёуланд нь тохиодог гэж хэлсэн байдаг. Таныг шархлуулсан хүн ерөөгдөх үед энэ нь тэднийг уучлахад бүр хэцүү болгодог ч, та тэдний төлөө залбирахаар дуудагдсан хэвээрээ.
Хэдийгээр таныг шархлуулж, дургүйг чинь хүргэсэн ч гэсэн тэдний төлөө залбирснаар тэднийг ерөөхийг уриалж байна. Таныг шархлуулсан хүмүүсийн төлөө залбирах нь таны хийх сонголт юм. Уучлал нь мэдрэмж бус, харин шийдвэр дээр үндэслэгддэг. Үүнд танд зориулсан эдгэрэлт бий.
Уучилж, өршөөдөг амьдралын хэв маяг таныг Христтэй улам адил болоход тус болно. Та уучлалын чухал ач холбогдлыг мэдэж, таныг гомдоосон хүмүүсийг ерөөн залбирч эхлэхэд таны зүрх сэтгэл хорсол, гуниглалаас эдгэрч, таны хувийн өсөлт Бурханы төлөвлөсөн ерөөл ивээл рүү таныг дагуулна.
Залбирлын эхлэл
Бурхан минь, энэ нь хэцүү байж болох ч намайг шархлуулж, гомдоосон хүмүүсийн төлөө залбирах хэрэгтэйгээ би мэдлээ. Уучлал бол сонголт гэдгийг би ойлгож ухаарсан учраас уучлах сонголт хийхэд минь туслаач.