Таны өгч болох хамгийн том бэлэг

Таны өгч болох хамгийн том бэлэг

Эцэг чинь өршөөнгүй (өрөвдөнгүй, зөөлөн, мэдрэмтгий, энэрэнгүй) байдаг шиг [яг адилхан] өршөөнгүй бай. — Лук 6:36

Энэ бол хамгийн хачирхалтай зүйл. Би үүний талаар их бодох тусам улам их гайхширдаг. Энэ зүйл хүртэх зохисгүй ивээл ерөөлийг өгч, зүй ёсоор хүртэх ёстой шийтгэлийг буулгадаггүй. Энэ бол үнэхээр таны хэн нэгэнд өгч болох хамгийн агуу бэлэг.

Энэ бэлгийг өршөөл гэдэг. Есүс газар дэлхийд ирээд бидэнд өршөөлөө өгсөн. Иймд бид ч гэсэн өршөөлийг бусдад илүү ихээр өгч байх хэрэгтэй.

Христийн үлгэр дуурайлаар бид хайрлаж, дайснуудынхаа төлөө залбирч сурсан. Бидэнд бидний хүссэн шиг хандаагүй хүмүүст найрсаг хандаж байхыг бид сурсан. Бидэнд буцааж өгөх чадваргүй ядуу, дорой хүмүүсийг халамжилж, тэдэнд өгч байхыг бидэнд хэлсэн.

Бидэнд буцаагаад бэлэг өгч чадах хүмүүст бид юм өгч болно. Харин бидэнд буцааж төлөх чадамжгүй хүмүүсийг сонгож, тэдэнд өгвөл бид илүү их ерөөгдөнө. Энэ бол өгдөг өршөөл юм.

Бурханд өргөж болох хамгийн том бэлэг бол Есүстэй улам адил болох юм. Түүний хэрхэн бусдад ханддаг байсан шиг хүмүүст тийнхүү хандсанаар та Бурханыг ерөөж байгаа хэрэг. Эргэн тойронд чинь байгаа хүмүүсийн танаас авч болох хамгийн том бэлэг бол өршөөл юм.


Залбирлын эхлэл

Бурхан минь, өдөр бүрө өрийгөө надад өгдөг өршөөлд тань талархаж байна. Би ч гэсэн өнөөдөр энэ өршөөлийг бусдад өгөхөөр шийдэж байна. Олдсон боломж бүрийг ашиглан, Таны надад үзүүлсэн өршөөлийг би тэдэнд өгөх болно.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon