Та амьдралаасаа баяр хөөрийг эдлэх учиртай

Та амьдралаасаа баяр хөөрийг эдлэх учиртай

Идэж, ууж, зүтгэлийнхээ сайныг олж харахаас илүү зүйл хүмүүнд үгүй. Миний харснаар энэ нь мөн л Бурханы мутраас ирэх ажээ. — Номлогчийн үгс 2:24

Баяр хөөр нь биднийг сайн, зөв хандлагаа алдалгүй барианы шугаманд хүргэдэг түлш юм. Бид дуусгах гэж чармайн өөрийгөө шахаж болох боловч өөрийгөө баярлуулж, аян замд гарснаа тэмдэглэх цаг зав гаргахгүй бол замынхаа дундаас догширч эхлэн, эмзэг ууртай болох талтай.

Тасралтгүй ажилласаар өөрийгөө дарамтанд оруулдаг хүмүүс дэндүү олон. Тэд амьдралд баярлаж, хөгжилдвөл дараа нь өөрийгөө буруутгадаг. Гэтэл Бурхан ажил ба баяр хөөр хоёрыг хоёуланг нь бидэнд маш тодорхой зааварчилж, тушаасан. Номлогчийн үгс 2:24-д бид хүнд хүчир ажлын дунд алжаалаа тайлж, өөрийгөө баярлуулах нь сайн хэрэг гэсэн.

Бидний оюун бодол энэ талбарт гажсан нь эргэлзээгүй. Сатан хүмүүсийг мэхэлж чадсанаар тэднийг ядрангуй болгож, туйлдуулж амждаг. Дэндүү их ажиллаж, их хариуцлага үүрснээс болж бүх зүйлд дургүй хүрэх нь Сатанд сайхан боломж болдог.

Бидэнд ажил гүйцэтгэлээс гадна хүчээ сэлгэж, бие сэтгэлээ сэргээх цаг бас хэрэгтэй. Бурханы танд өгсөн ямар ч үүрэг даалгаврыг биелүүэхэд идэвх зүтгэлтэй байх хэрэгтэй боловч ахиц дэвшлээ тэмдэглэж, өөрийгөө баярлуулж сураарай. Ажил амралтын эрүүл тэнцвэрийг олж, заавал сахиж байгтун. Учир нь Бурхан таныг ингэхэд зохистой хүн гэж боддог шүү!


Залбирлын эхлэл

Бурхан минь, Таны надад өгсөн амьдралаас баяр хөөр эдэлж байхыг хүсэж байна. Эрч хүчтэй ажиллахын хажуугаар хэрхэн амарч, өөрийн ахиц дэвшлийг тэмдэглэж байхыг надад зааж өгөөч. Христ доторх бялхам амийн төлөө Танд баярлалаа!

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon