
Иймд эдүгээ Христ Есүс дор байгаа хүмүүст ямар ч ял (буруугийн улмаас шүүхээр авч хэлэлцэхгүй) үгүй. — Ром 8:1
Буруугаа мэдэрч, амьдардаг хичнээн хүн байгааг асуух үед миний таамагласан ёсоор дор хаяж наян хувь нь гараа өргөдөг. Би буруутгалын төлөө бүтээгдээгүй бөгөөд итгэл найдварыг хөсөрдүүлсэн энэ мэдрэмжээрээ амьдралаа захируулахаас татгалзах хүртэл би ч бас энэ наян хувийн нэг хэсэг нь байв.
Бурхан бол буруутгалын эх үүсвэр биш гэдэг бүрэн итгэх хүртлээ би буруутгалын тухай Бурханы үгээс судалж, Түүний зан чанар ба мөн чанарыг судалсан.
Би буруутгалыг бидний оюун ухаан, мөс чанар луу хууль бусаар орж ирэн, дайран довтолдог дайсан гэж ойлгодог. Буруутгал Бурханы бидэнд бэлдсэн ерөөл ивээлд саад учруулахыг оролдсоор байна. Есүс бидний гэм нүглийн төлөөсийг төлсөн учраас буруутгал бидний амьдралд оролцох хууль ёсны эрх байхгүй. Хэрэв буруутгал бидний дотор хууль бусаар оршсоор байвал хаанаас ирсэн тэр газар буюу там руу нь буцааж явуулах хэрэгтэй!
Цаашид буруутгал таны баяр хөөрийг хулгайлахаас татгалзаж, өөрийгөө буруутгалын төлөө бүтээгдээгүй гэдгийг санах ёстой шүү. Буруутгалыг мэдрэх үедээ Бурханы хайр ба нигүүлслийг хүлээж авснаар үүнийг эрчимтэй шийд.
Залбирлын эхлэл
Ариун Сүнс ээ, би буруутгалын төлөө бүтээгдээгүй гэдгээ мэдлээ! Буруутгал миний дотор өндийх гэж оролдох бүрт би Есүсийн золиосоор уучлагдаж, бүрэн сэргээдсэн гэдгийг надад сануулж, миний анхаарлыг энд төвлөрүүлж өгөхийг гуйж байна.