Та Бурханаар үнэхээр дутагдаж байна уу?

Учир нь цангасан хүнийг Тэрээр хангалуун болгож, өлссөн хүнийг сайн зүйлсээр дүүргэдэг билээ. – Дуулал 107:9

Бид өлссөн үедээ хоол идэхийн тулд их хичээл зүтгэл гаргадаг билээ. Бид хоолны талаар бодож, ярьж, худалдан авахын тулд дэлгүүр явж, мөн болгоомжтойгоор бэлддэг. Хэрэв бид амьдралдаа Бурханаар үнэхээр их дутагдаж байгаа бол яг үүнтэй адилхан байдлаар хандах хэрэгтэй гэдэгт би итгэдэг. Бид Түүнийг өөрсдийн зүрх сэтгэл, тууштай байдал, чин сэтгэл, хичээл зүтгэлээрээ болон бүх л нухацтай байдлаар эрэлхийлэх хэрэгтэй гэж Бурхан хэлсэн байдаг.

Бид байгалийн гаралтай хоолон дээр долоо хоногийнхоо ихэнх цагийг зарцуулдаг мөртлөө сүнсний хоолондоо хэр их цагийг зарцуулдаг юм болоо? Бидний ихэнх маань хамгийн багаар хэлэхэд долоо хоног бүр арван дөрвөн цагийг байгалийн гаралтай хоолыг хайх, бэлдэх, идэхэд зарцуулдаг гэдгийг би тооцоолон гаргасан юм. Бид Бурханыг эрэлхийлж, Түүний тухай суралцахдаа хэр их цагийг зарцуулдаг талаар өөрсдөөсөө шударгаар асуух ёстой. Түүнтэй харилцах харилцаагаа хөгжүүлэхийн тулд ямар хугацааг зарцуулахад бэлэн эсэхээс бидний Бурхантай хэр зэрэг ойрхон бэ гэдэг нь хамаардаг. Цаг хугацаа гэдэг нь маш чухал зүйл бөгөөд үүнийг бид хамгийн чухал зүйлүүдэд л зарцуулах хэрэгтэй. Та цагаа дэмий үрж эсвэл үр ашигтай өнгөрөөж болно, энэ нь таны сонголт билээ. Бид дэмий үрвэл алддаг, харин үр ашигтай өнгөрөөвөл үүнийгээ ноогдол ашигтай нь буцааж авдаг.

Та ядаж байгалийн гаралтай хоолыг хайхад зарцуулдаг цаг хугацаатайгаа тэнцүү хэмжээний цаг хугацааг Бурханыг эрэлхийлэхэд зарцуул. Тэгвэл та тун удахгүй Түүний мэргэн ухаан, оршихуйгаар дүүрсэн байх болно. Тэр таны зүрх сэтгэлийг Өөрөөрөө дүүргэх үед та хэзээ ч мэдэж байгаагүй тийм хангалуун байдлыг олох болно.

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ:

Зөвхөн Бурхан л дундуур сэтгэлийг дүүргэдэг тул та өөрийнхөө цагийн хуваарьт Түүнийг хамгийн түрүүнд тавь.

Facebook icon Twitter icon Instagram icon Pinterest icon Google+ icon YouTube icon LinkedIn icon Contact icon