…Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Христ дотор сонгосон [үнэндээ Тэр Өөрийнхөө төлөө биднийг Өөрийн болгохын тулд сонгосон] юм. ¬— Ефес 1:4
Өнөөдөр би таны оюуны хөгжил, сайн сайхан байдалд чухал нэгэн зүйлийг сануулахыг хүсэж байна. Та бол Бурханы хувьд гэнэтийн зүйл биш. Тэр таныг сонгохдоо хэнийг хүлээн авч байгаагаа мэдэж байсан. Яг намайг сонгохдоо тэрээр цаашид юу тохиолдохыг мэдэж байсан шиг, таныг сонгохдоо ч хэнийг хүлээн авч байгаагаа мэдэж байсан.
Библид хэлэхдээ Бурхан биднийг Өөрийнхөө төлөө, Өөрийн болгохын тулд сонгосон гэсэн! Та нэг өдөр тохиолдлоор гэнэт гараад ирсэн юм биш. Тэгээд Тэр таныг зөвхөн хүлцэн тэвчиж байхаар бүтээгээгүй.
Бурхан Өөрөө таныг сонгосон учраас та Түүнд яршиг удна гэж үгүй. Мөн та Түүнийг гайхшруулж чадахгүй! Таныг асуудалд ороход Тэр нүдээ бүлтийлгэж, гайхшрахгүй. Харин ч Тэр таныг хэр их урагшилж ахисан, хэр сайн байгаа, Түүний мэлмийд та хичнээн эрхэм үнэ цэнэтэй болон танд ямар их хайртайгаа үргэлж сануулах болно.
Бурхан таны сул тал, танд байж болох өө сэв, таны бүтэлгүйтэн унаж болох цаг бүрийг аль хэдийн мэдэж байсан хэрнээ танд «Би чамтай хамт баймаар байна» гэж хэлсээр байдаг. Ефес 1:5 Тэр таныг Өөрийн хүүхэд болгон үрчлэн авахаар урьдаас тогтоосон гэж тунхагладаг. Бурхан бол таны Аав! Тэр таны талд байхад бүх зүйл эцэстээ сайнаар ажиллахын төлөө холбогдсон байна.
Залбирлын эхлэл
Бурхан минь, Таны хайр гайхмаар ер бусын билээ. Та намайг дэлхийн сууриас өмнө сонгосон. Би хичнээн их өө сэв, дутагдалтай байсан ч Та намайг аавын минь хувьд хүсэмжилсээр байдгийг би мэдлээ. Таны нинжин сайхан сэтгэлийн төлөө талархъя!