Иймд хэн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэнэ, тэр хүндэтгэлд зориулагдан ариусгагдсан, Эзэнтэнд хэрэгтэй бөгөөд алив сайн үйлд бэлтгэгдсэн байх болно. — 2 Тимот 2:21
Библид биднийг хэврэг, шавар сав гэж нэрлэдэг (2 Коринт 4:7). Шавар сав суулга ваарчны хүрдэн дээр хэлбэрждэг шиг бид шавраас бүрдсэн (Исаиа 64:8). Эхлэл 2:7-д Бурхан газрын шорооноос Адамыг урласан. Дуулал 103:14-д Тэр (үнэхээр) хэлбэр дүрсийг маань мэддэг бөгөөд биднийг тоос шороо гэдгийг [зүрхэндээ] санаж байдаг.
Хэдийгээр бид төгс бус, сул дорой ч өөрийнхөө савыг (өөрсдийгөө) Бурханы үгээр дүүргэвэл Түүнд хэрэглэгдэхэд бэлэн ерөөлийн сав болох болно. Бид бүгд Бурханд үнэ цэнэтэй бөгөөд Тэр цуурсан савыг ч ашиглаж чадна!
Харин юуны түрүүнд бид Бурханд бүрэн зориулагдсан байх ёстой. 2 Тимот 2:21 Өөрийгөө цэвэрлэсэн [бохир жигшүүрт зүйлс ба ялзарсан гаж нөлөөллөөс тусгаарласан] хүн бүр хүндэтгэлд зориулагдан ариусгагдсан, Эзэндээ нийцсэн ба аливаа сайн үйлд бэлтгэгдсэн сав болдог.
Өнөөдөр таныг зориулагдсан сав болох үед Бурхан таны амьдралаар дамжуулан гайхамшигтай зүйлсийг хийнэ.
Залбирлын эхлэл
Эзэн, би Таных. Танд ашиглагдахад нийцсэн сав байхыг хүсэж байна. Би өөрийгөө Танд зориулж байна. Би Таны үгээр дүүрч, Таны надад зориулсан сайн үйлсийг хийхэд нийцсэн бэлэн сав болмоор байна.